• 6 сарын 13, Баасан

Шуугиан тарьсан аз! Нэгэн иргэн 6/42 лоттоноос ₮480 саяыг хожжээ

ikon.mn
2025 оны 5 сарын 22
IKON.MN

Монголын үндэсний 6/42 Лоттоноос анхны Jackpot азтан тодорч, 480,000,000 төгрөгийг хожжээ.

Энэхүү лотто нь ямар ч луйвар, булхай орох боломжгүй гэдгээрээ олон нийтэд танигдсан. "Mongol HD" телевизээр бүтэн сайн өдөр бүр 11:00 цагаас шууд дамжуулдаг бөгөөд тус лоттоны бөмбөлгүүд нь хүртэл Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажсан, 0.019 мг-ийн нарийвчлалтай жигд жингийн шалгуурыг хангасан тусгай бөмбөлгүүдээр үйлдвэрлэгдсэн байдаг.

Энэ бол зүгээр нэг аз туршсан тохиолдол биш. Анх удаа лотто худалдан авсан жирийн нэг бүсгүйн амьдрал өдөртөө орвонгоороо эргэж, түүхэн супер азтан болсон түүх юм.

Азтан маань өмнө нь лотто авсан түүхгүй. Энэ удаа зөвхөн Ард Апп дахь “Ардын эрхээ” гүйцээх зорилгоор 30 ширхэг тасалбар авсан байна. Тэрбээр “10 лотто авбал 100 RDX оноо өгдөг” гэсэн найзынхаа зөвлөгөөг сонсоод 10, 10-аар нэмсээр нийт 30 ширхэг авсан бөгөөд тэдгээрийн нэг нь супер Jackpot болж хувирсан байна.

“Би анхнаасаа 5 сая төгрөг хожсон гэж бодсон. Гэтэл над руу ‘та Jackpot хожсон байна’ гэж хэлэхэд итгэж өгөхгүй гайхсан. Яг л зүүд шиг байсан.”

Азтан маань шагналаа гардаж авах мөчид нулимсаа барьж чадаагүй гэнэ.

“Аз гэж оршдог юм байна гэдгийг тэр мөчид би өөрийн биеэр мэдэрсэн. Үнэндээ өмнө нь ч азтай тохиолдлууд гарч байсан ч, энэ удаа анх удаа баярын нулимс унагасан.”

Түүний ярьж буйгаар, өмнө нь Цагаан сарын үеэр 4 ширхэг сугалаа аван 1000 гаруй хүн дундаас цагаан өнгийн машин хожиж байсан гэдэг.

“Би өглөө бүр ‘Би өнөөдөр азтан болно’, ‘Би амжилт гаргана’ гэж өөртөө хэлдэг. Бусдад туслах, тагтаа хооллох, сэтгэлээ цэвэр байлгах гээд жижиг зүйлс л амьдралыг эргүүлдэг гэж боддог.”

Түүний хамгийн их талархаж буй хүн бол найз нь — Хансонор. Ард Апп, RDX онооны талаар түүнд анх хэлж, хэрэглэж эхлэхэд нь урам өгсөн нь өнөөдрийн энэ түүхийг эхлүүлсэн байх.

“Аз гэдэг хэзээ ч, хэнд ч ирж чаддаг юм байна.”

6/42 Үндэсний Лотто нь 1–42 хүртэлх тооноос 6-г таах энгийн дүрэмтэй. Хамгийн сонирхолтой нь — сонгосон тооны дараалал огт хамаарахгүй. Та зөвхөн хэдэн тоо нь таарснаар л шагнал авдаг байна.

Эхний Jackpot-ын суурь сан ₮300,000,000 байдаг бөгөөд 6 орон таарсан супер азтан тодроогүй тохиолдолд сан автоматаар өсдөг. Харин энэ удаагийн тохиролд түүхэн амжилт тогтоож, Jackpot ₮480 саяд хүрээд байсан бөгөөд супер азтан нь тодорсон байна.

Өмнөх тохирлуудад 3, 4, 5 орон таасан олон саятнууд төрж байсан ч — энэ бол анхны бүрэн хожсон супер шагнал юм.

Тийм. Энэхүү сугалаа нь Монгол Улсын тусгай зөвшөөрөлтэй үндэсний хэмжээний үйл ажиллагаа юм. Монголын хууль тогтоомжийн дагуу, хонжвороос хожсон орлогоос 40% татвар суутгагддаг.

зураг
 

Тиймээс энэ удаа ₮480 саяыг хожсон азтан маань ₮192 сая төгрөгийн татварыг улсдаа төлсөн байна.

Шагналын бүтэц (2025.05.22 байдлаар):

Таасан тоо | Шагналын хэмжээ
----------- | ----------------
6 тоо       | ₮307,587,600
5 тоо       | ₮5,000,000
4 тоо       | ₮100,000
3 тоо       | ₮10,000

Jackpot эзэн тодроогүй тохиолдолд дараагийн тохиролд автоматаар өсдөг.

6/42 нь зүгээр нэг аз сорьсон тоглоом биш бөгөөд таны худалдан авсан тасалбар бүрээс дамжин, амьдралын хамгийн эмзэг хэсэгт амьдарч буй бяцхан зүрхнүүдэд зориулан халуун хоол, дулаан хувцас, боловсрол, зэрэгт Veloo Foundation сангаар дамжуулан хандив болон илгээдэг байна. Уг сан нь Сонгинохайрхан дүүргийн амьдралын түвшин доогуур өрхийн хүүхдүүдэд зориул анхаарал халамжийг хүргэхээр тууштай ажилладаг байгууллага юм.

Таны авсан 6/42 лоттоны тасалбар бүрээс гарч буй хандив нь хүнд нөхцөлд өсөж буй хүүхдүүдийн ирээдүйд итгэл, боломж, өөрчлөлт авчирдаг.

Аз, хайр хоёр нэг тасалбарт хамт шингэж байдаг юм шүү.

Тасалбар хаанаас авах вэ?

Тохирол: Бүтэн сайн өдөр бүр 11:00 цагаас Mongol TV-ээр

Хэзээ ч юу ч тохиолдож мэднэ.

Хамгийн гол нь — Сүүлчийн мөчид харамсахаас өмнө, Азын сугалаагаа аваарай!

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ЗӨВ, ГОЁ
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ХАХА
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.84] 2025/5/24
Ёоо энэ татвар бүүр арай юмаа. Наад өгсөн татвар чинь хэн нэгэн улс төрчийн тансаглал болно гэхлээр харамсалтай.
2 | 0 Хариулах
Мөөгий [103.10.22.132] 2025/5/23
Гоё юмаа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.123] 2025/5/22
uls aria dawartsan hund gants dohioh aziin mungiin hurtel awdag zailtsan uls eh oron
1 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/5/22
ЕР НЬ ИЙМЭРХҮҮ ЮМАНД АЗТАЙ БАЙХ ДЭМИЙ БАЙДАГ, ӨӨР ЮМНЫХАА АЗЫГ ХЭРЭГЛЭЧИХДЭГ ЮМ БАЙНАЛЭЭ
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2025/5/22
sh**gaad bgarai
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.221] 2025/5/22
Үнэхээр үнэн юм бол гарсан 6 цифрээ ил болгооч.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.237] 2025/5/22
Яг хожсон юмуу хаха гоё сурталчилгааа шоу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.188] 2025/5/22
Аль дээрийн мэдээ бна. Ikon суртчилгаа хийгээд бна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.24] 2025/5/22
Magadlaliin onoloor ene bolomjguu zuil hudlaa surtalchilgaa bhoo sugalaa awch balaraw
0 | 0 Хариулах
Азтан [202.179.8.118] 2025/5/22
Гуйлгачин атаархуу өлөн азгүй Монголчуудаа баяртай. Би Америк нислээ. Утаандаа угаартаад нэгнээ хэмлээд сууж бай.
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.43] 2025/5/22
ЧИ БҮР АТААРХААД ӨМДӨНДӨӨ ДУСААЖЭЭ!
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.116] 2025/5/22
НӨАТ-ын сугалаанаас нэг эмэгтэй 400 сая төгрөг хожиж байсан тэр азтай авгай.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2025/5/22
Мөрийтэй тоглоом коинд мөнгө машин орон сууцаа өгсөн хөөрхий монголчууд
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.73] 2025/5/22
Одоо мөнгө нь дуусцан уу, сугалаа авахаа түр азнах уу
2 | 0 Хариулах
Зочин [202.21.107.1] 2025/5/22
Umhii talh ganhuyag luivarchind hen itgeh vee dee
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2025/5/22
Америкийн засгийн газар PowerBall MegaMillons сугалааны жекпот шагналаас 50-иас дээш хувийн татвар авдаг. Мөн PowerBall MegaMillions сугалааны жекпот шагналыг хожих магадлал 300 сая хүн тутамын нэг хүнд таардаг нь шударга бус.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.126.67] 2025/5/22
PowerBall, MegaMillions vs. 6/42-ийн ялгаа: Америкийн PowerBall, MegaMillions сугалаа нь 69-өөс 5 + нэмэлт тусдаа бөмбөг сонгох (Powerball/Megaball) бүтэцтэй. Энэ нь хожих магадлалыг хэт багасгаж (~1:292 сая PowerBall) байгаа хэрэг. Харин Монголын 6/42 бол: 🎯 42 бөмбөгөөс 6-г сонгох энгийн системтэй. Тиймээс хожих магадлал хамаагүй өндөр (~1:5,245,786).
0 | 0 Хариулах
Зочин [202.179.14.190] 2025/5/22
Бүдээрээ ажил хийхгүй, сугалаа сугалаад л сайхан амьдарцгаая даа
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.43] 2025/5/22
БИ Ч ГЭСЭН ӨМНӨӨС НЬ БАЯРЛАЖ БАЙНА! БАС ЖААХАН АТААРХАЖ БАЙГААГАА Ч НУУХГҮЙ! ЗӨВ Л ЗАРЦУУЛААРАЙ! ХАМГИЙН НАЙДВАРТАЙ НЬ ОДООХОНДОО БАНК Л БАЙНА! ШУУД ХЭРЭГЛЭЧИХГҮЙ 1 ЖИЛ ТЭСЭХИЙГ БОДООРОЙ! УРЬД НЬ ЧИ ЭНЭ МӨНГӨГҮЙ БОЛООД Л БАЙСАН ШД! ЖИЛИЙН 14% ХУГАЦААТАЙ ХҮҮ АВБАЛ ЧИ 42 САЯ ТӨГРӨГ ӨӨРТӨӨ ХЭРЭГЛЭЭД ХОЖСОН МӨНГӨ ЧИНЬ БҮТНЭЭРЭЭ ҮЛДЭНЭ ШҮҮ!
3 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.112.206] 2025/5/22
ТАТВАРАА ТӨЛӨӨД БАГАСАХ БАЙХ. ЖИЛИЙН 14 ХҮҮТЭЙ ХАДГАЛАМЖ БАЙХГҮЙ БАЙХ. 12 ХАВЬЦАА Л БАЙГАА.
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.43] 2025/5/22
ХУГААТАЙ ХАДГАЛАМЖ ТИЙМ БАЙХ ГЭЖ БОДСОН! ТАТВАРАА ТӨЛӨӨД БАРАГ 300 САЯ ₮ ҮЛДНЭ! 12% ХҮҮ БАЙСАН Ч БАГАДАХГҮЙ! ЗӨВ Л ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ! ЭНЭ МӨНГӨГҮЙ АМЬДРААД ӨДИЙ ХҮРСЭН ЮМ ЧИНЬ ЯДАЖ Л ХАДГАЛААД ТЭГЭЭД ӨСГӨӨД ЯВБАЛ ӨӨРТ НЬ САЙН САН!
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.43] 2025/5/22
УУЧЛААРАЙ 200 САЯ ҮЛДНЭ! ГЭХДЭЭ ЧАМЛААД ЮҮХЭВ!
3 | 0
ЗОЧИН [59.153.112.206] 2025/5/22
6 ОРОН ТААРАХ МАГАДЛАЛ ХЭДЭН ТЭРБУМД Л БАЙХ БОЛОМЖ ЮМ. МОНГОЛЫН ХҮН АМ ХЭД БИЛЭЭ. АНУ ШИГ ХҮН АМТАЙ УЛСАД ИЙМ ЗҮЙЛ МАШ ХОВОР ТОХИОЛДДОГ. ҮҮНИЙГ СУДАРГА ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭЭ БАЙНА. НӨАТ СУГАЛАА ГЭХЭД 5 ОРОН ТААРАХ МАГАДЛАЛ ХАЯА ГАРЧ ИРДЭГ. 6 ОРОН ТААРНА ГЭДЭГ МОНГОЛД БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ.
1 | 2 Хариулах
ЗОЧИН [59.153.112.206] 2025/5/22
ШУДАРГА
0 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.112.206] 2025/5/22
НЭМЖ ХЭЛХЭД НӨАТ СУГАЛАА НЭГ УДААГИЙН ТОХИРОЛД ОРОЛЦОЖ БАЙГАА СУГАЛААНЫ ТОО ХАМГИЙН ИХ СУГАЛАА ГЭЖ БОДОЖ БАЙНА. БУСАД ТОХИРОЛ СУГАЛАА ИЙМ ХЭМЖЭЭНД БАЙХГҮЙ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.207] 2025/5/22
АНУ шиг хүн амтай улсын лотто 50,55 бөмбөлөгтэй + голд гээд ахин нэгийг тусд нь сонгодог. Харин 6/42 бол 42 гэхээр хамаагүй магадлал өндөр, боломжгүй гэж бодвол чамд боломж хэзээ ч таарахгүй...
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.224] 2025/5/22
Ард чинь дээр үөэс БИНГО-той байсан газар уу ?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.5] 2025/5/22
Өөр Ард
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.149] 2025/5/22
мөн шдэээ Ардын Ганхуяг монгол тв д рувь эзэмшдэг
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.106] 2025/5/22
НӨАТын сугалааны бөмбөгүүдийг ч шууд эфирт жигнээд , яг ижилхэн жинтэй бөмбөгөөр тохирол явуулах хэрэгтэй . тэгж байж 1 тоо давхцаж гардаг луйвар , мөн хэрэггүй тоо бүхий бөмбөлөгөө хүйтэнд түр хөлдөөж хүндэрүүлэх зэрэг луйвраас сэргийлнэ
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.224] 2025/5/22
Энэ газар сугалааны эх үүсвэр нь юуг мэдэхгүй. Харин НӨАТ бол сугалаа явуулах эрхгүй, шагналын санхүүжсэн мөнгө нь хүмүүсийн НӨАТ-н мөнгө. Сайханбилэг хууль зөрчин баталсан хуулиар хүний мөнгийг санхүүгийн жил дуусахаар татвараас зугтаадаг нөхдөө барьж дуусаад жил нь дуусвал буцаагаад бүгдэд нь олгох хэрэгтэй. Чи нэг хүний мөнгийг аваад өөр хүнд сугалааны азтан гээд өгвөл чи гэмт хэрэгтэн болж цагдаад дуудагдана ! Ялгаа байхгүй.
1 | 1 Хариулах
Зочин [59.153.114.224] 2025/5/22
Сайханбилэг хууль зөрчин нэг хүний мөнгийг татвараас зугтаагчдыг бүртгэнэ гээд буцааж эзэнд нь өгөлгүй, өөр хүнд сугалааны азтан гэж өгөх ёсгүй.
0 | 0 Хариулах
Bingo [103.212.118.181] 2025/5/22
Энэ лотто 7 хоног бүр явагддаг тэгэхдээ хэдэн мянган хүн тэдгээрийн 1 ээс илүү сугалаа гхэр хэд дахин илүү мянган сугалаа авдаг гэсэн үг 1 сугалаа 3к зүэр таамгаар бодоод үз. Жишээ нь 1, 7 хоногт 5000 хүн оролцлоо гэж бодоё зарим нь 1 зарим нь 3 5 10 гээд хичнээн ч сугалаа авсан бж болно. Дунджаар 5000 хүний нийт бүгд авлаа гхэд 10000 сугалаа гэж бодвол 10к × 3.000 = 30.000.000 энэ маягаар сард 120 сая гээ л бод. Сар бүр энэ том азтан тодордоггүй тхэр зүэр сугалаа авсан хүмүүсийн мөнгөөр хангалттай шагналын сангаа босгочино. Жижиг хонжворуудаа ч хангалттай өгчинө. Чи бидний төсөөлөшгүй бж боломгүй гэмээр олон хүн тэдгээр нь 1 биш сугалаа 7 хоног бүр бнга авдаг гхэр бж болхоор бархуу боломжтой.
2 | 0 Хариулах
Зочин [202.131.235.179] 2025/5/22
Gaihaltai, bayr hurgie
0 | 0 Хариулах