Монгол Улсад хүний их эмч мэргэжлээр Канад, Солонгос, Лаосын 10 оюутан суралцаж, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийг амжилттай төгслөө.
100 хувь англи хэлээр хичээлээ үзэх тус хөтөлбөрийн анхны төгсөгчид ийнхүү сургуулиа төгсөж байна.
Тодруулбал хүний их эмчийн хөтөлбөрт хамрагдсан
Гадаадын оюутнууд Монголд анагаахын чиглэлээр суралцаж, төгссөн онцлох үйл явдалтай холбоотойгоор АШУҮИС-ийн ректор, Анагаах ухааны доктор, профессор Б.Дамдиндоржоос тодруулснаа хүргэе.
АШУҮИС-ийн хүний их эмчийн хөтөлбөр үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, магадлан итгэмжлэгдсэн.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай эрдэмтэн багш нар бүх лекц, дадлагын хичээлүүдийг 100 хувь англи хэлээр зааж, хамтарсан хөтөлбөрийн анхны элсэлтийн 27 оюутан төгсөж байгаагаас гадаадын 10 оюутан АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр амжилттай төгсөж байна.
Бид АНУ-ын Georgia State University-тэй хамтран англи хэлээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Солонгос, Канад, Япон, АНУ, Лаос орнуудаас суралцах хүсэлтэй оюутнууд ирсэн.
Үндэсний хэмжээнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг манай хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн тод илэрхийлэл бол энэ хөтөлбөр.
Манай эрдэмтэн багш, профессорууд, хамтрагч байгууллагууд, эмнэлгүүд болон сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бүх хүний үүрэг оролцоо хамтын ажиллагааны үр дүнд анхны төгсөлтөө хийж байна.
Уг хөтөлбөрөөр суралцан төгсөж байгаа оюутнууд маань АНУ, Япон, Солонгос, Канад зэрэг улсад хүний их эмч мэргэжлээр ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл АШУҮИС-ийн англи хэлний хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаа гэсэн үг.
Дараагийн онцлох үйл явдал бол Дээд боловсролын хуульд заасны дагуу Хүний их эмчийн хөтөлбөрийг нэгдмэл хөтөлбөр буюу бакалавр, магистрын зэрэгтэй анхны 24 оюутан төгсөж байна.
Эдгээр оюутнаас хоёр нь онцгойлох дипломтой төгсөж байгаа нь манай оюутнуудын сурлага, эрдэм шинжилгээ, нийгмийн идэвх оролцоо, манлайлал нэмэгдэж байгаагийн илэрхийлэл юм.
Энэ хөтөлбөрт нийтдээ 140 гаруй оюутан суралцаж байна. Дараа жил төгсөх оюутны тоо нэмэгдэнэ. Мөн англи хэлтэй хөтөлбөрт монгол оюутнууд ч суралцаж байгаа.
Хүний их эмчээс гадна нийгмийн эрүүл мэнд судлаач, сувилагч, шүдний эмч зэрэг зургаан хөтөлбөрийг олон улсад магадлуулсан.
Ирэх хичээлийн жилээс нийгмийн эрүүл мэнд, онлайн магистрын хөтөлбөрүүдийг 100 хувь англи хэлээр явуулах бэлтгэл ажлыг хангаж байна.
Цаашид дотоодод төдийгүй гаднаас шилдэг залуусыг АШУҮИС-д сургах үүд хаалга нээлттэй болж байна.
Яг өнөөдрийн байдлаар АШУҮИС-д есөн орны
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|