Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн хэрэг гарсныг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүллээ.
Тодруулбал зургаадугаар сарын 7, 9-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Туул голын эрэг дагуу амарч, зугаалж явсан иргэдийг дээрэмдлээ” гэх хоёр дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, иргэдийн өмчлөх эрхэд халдаж, хутга буюу зэвсгийн чанартай зүйл ашиглан, эд зүйлийг хууль бусаар авсан байж болзошгүй 22-24 насны хоёр этгээдийг олж, тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд та бүхэн аялал зугаалгаар явахдаа хувийн аюулгүй байдлаа хангаж, учирч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!