Уншиж байна ...
Зураг
Зураг

Хулгайд алдагдсан 18 тооны 5-12 насны морьдыг СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах мал бойны газар төхөөрсөн байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 6 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын баяр наадамд оролцуулахаар бэлтгэж байсан 18 тооны 5-12 насны морьд ХУД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрээс алга болсон тухай мэдээлэл энэ сарын 7-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 

Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж 19-27 насны дөрвөн этгээдийг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна.

Хулгайд алдагдсан морьдыг СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах мал бойны газар төхөөрсөн нь тогтоогджээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад бойны газрыг уг хэрэгт хамтран болон зохион байгуулалттайгаар оролцсон эсэхийг тогтооно шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэв. 

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл. Мал хулгайлах 

1.Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.олон тооны мал хулгайлж;

2.2.бүлэглэж;

2.3.улсын хилээр нэвтрүүлж;

2.4.машин механизм ашиглаж;

2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж;

2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.