ФОТО: Монгол цэргийн өдөрт зориулсан зэвсэг, техникийн үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 39 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.

Энэхүү өдөрлөгөөр Зэвсэгт хүчний шинэчлэл, хүчин чадлыг илтгэх зэвсэглэл, цэргийн техник, тусгай зориулалтын автомашин болон орчин үеийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг олон нийтэд анх удаа өргөн хүрээнд дэлгэн үзүүлж буйгаар онцлог аж.

Ингэснээр иргэд, залуу хойч үеийнхэн эх орныхоо батлан хамгаалах чадавхтай биечлэн танилцаж, техник хэрэгслийг ойроос үзэж сонирхох боломжтой.

Зөвхөн үзэсгэлэн гараад зогсохгүй, Батлан хамгаалах салбарын байгууллагууд иргэдэд

  • Архивын лавлагаа гаргах, цэргийн үүрэгтний бүртгэл хийх,
  • Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үзлэг, зөвлөгөө,
  • ҮБХИС-ийн элсэлтийн мэдээлэл, Монгол цэргийн музейн ховор үзмэрүүд,
  • “Соёмбо” сонины тусгай дугаар болон салбарын бодлогын танилцуулга зэрэг төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлнэ.

Нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 17-ноос 19-нийг дуустал үргэлжлэх юм.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг