Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сонсголонгийн замд хайс мөргөж эвдсэн зөрчилд холбогдогч компанийг 3,000,000 төгрөгөөр торгожээ

Б.Манлай
2025 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:10 2025/05/22

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн гүүрний урд замд энэ оны тавдугаар сарын 22-ны өдрийн 08:00 цагийн үед 37 настай Б нь нэр бүхий компанийн эзэмшлийн Volvo маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган хүний замаар зорчиж авто замын хайс эвдсэн. 

Энэ асуудлыг шалган, Зөрчилд холбогдогч компанийг Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, явган хүний зам, хайс эвдсэн хохирлыг барагдуулсан.

Мөн эвдэрсэн хайс, явганы замыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас засварлаж хэвийн байдалд эргэн оруулаад байна гэж Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлэв.

10:52 2025/05/22

Замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочид хариуцлагын арга хэмжээ тооцно

Өнөөдөр өглөө 08:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний урд замд ачааны тээврийн хэрэгсэл авто замын барилга байгууламж буюу хашлага мөргөн, эвдрэл учруулж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ.

Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулж, замын хашлага мөргөж эвдсэн тээврийн хэрэгслийн улсын дугаар болон жолоочийг олж тогтоосон. Ослын газарт нөхөн үзлэг хийж, хариуцлагын арга хэмжээг тогтоох шалгалт хийж байгаа талаар мэдээллээ.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын авто замуудын хайс, тоноглол, тэмдэг, хурд сааруулагчийг тээврийн хэрэгсэл мөргөж эвдэх тохиолдол нэмэгджээ.

Тодруулбал 2024 онд 903 авто замын тэмдэг, 2,176 тэмдэг арчлалт, 380 ам.метр хурд сааруулагч, 380 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ эвдэрснийг зассан бол 2025 онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хотын гол болон туслах гудамж замуудад 2,550 авто замын тэмдэг, 2,620 тэмдэг арчлалт, 1,000 ам.метр хурд сааруулагч, 1,000 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ, 3,000 метр хайс, тоноглолыг засахаар төлөвлөжээ.

Жолооч нар авто замын эд ангид гамтай хандаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалав.