• 6 сарын 12, Пүрэв

Сенатын сонгуульд ялагдсан Мэнни Пакъяо мэргэжлийн боксод эргэн ирнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн боксын нэртэй тамирчин, Филиппиний Мэнни Пакъяо ирэх долдугаар сарын 19-нд WBC холбооны аваргын бүсийн төлөө Марио Барроштой тулалдахаар болсноо өөрийн инстаграм хуудсандаа мэдээлжээ.

Өдгөө 46 настай Мэнни ид үедээ найман жинд аваргын бүс зүүж, 2019 онд 40 насандаа мэргэжлийн боксын хамгийн ахмад дэлхийн аварга болсон билээ.

Тэрбээр 2016 - 2022 оны хооронд Филиппиний сенатын гишүүнээр сонгогдож, 2022 онд улсынхаа ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж байв.

Түүнтэй тулалдах мексик гаралтай америк боксчин Марио Баррош энэ жил 30 настай. Мэргэжлийн боксод 32 тулаан хийхдээ 29 ялж, 2 хожигдсон юм.

АНУ-ын Техаст мэндэлсэн Марио 2024 онд WBC холбооны дунд жингийн аваргын бүсийг эзэмшиж буй. Хамгийн сүүлд аваргын бүсээ хамгаалах тулааныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Абел Рамосын эсрэг хийсэн. Шүүгчид энэ тулааныг тэнцсэн гэж дүгнэснээр Марио аваргын бүсээ хадгалж үлдсэн аж.

Мэннигийн хувьд мэргэжлийн боксод 72 тулаанд оролцохдоо 62 ялж, 8 хожигдож, 2 тэнцсэн түүхтэй.

Олон Улсын Боксын Холбооны энэ оны алдрын танхимд багтсан эр түүх бүтээнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Мэнни Пакъяо энэ сард хоёр дахь удаагаа сенатын гишүүн болохоор сонгуульд өрсөлдсөн ч 10,208,499 хүний саналаар 18-д бичигджээ. Сонгуульд хамгийн олон санал авсан 12 хүн гишүүн болох байв.

 

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Einstein [202.126.88.76] 2025/5/23
neg zuileeree amjilt gargasan bol tuunee tuushtai bai mash tuushtai sahilga bat
1 | 0 Хариулах
Зочин [104.28.68.89] 2025/5/23
Хаа газрын тамирчид адилхан юмдөө
0 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/5/22
Баттулга, Сумъяабазар-аас зөвлөгөө авахгүй яав даа. Баттулга-д саналаа өгч байсан хүмүүс энэ нөхрийг шоолох эрхгүй шүү!
5 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2025/5/22
Hotiin darga bol esvel parliamentiin gishuun bol bol zda
0 | 0 Хариулах