• 6 сарын 13, Баасан

Францын нээлттэй тэмцээний шагналын сан $63.7 сая болжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Талбайн теннисийн хамгийн нэр хүндтэй дөрвөн Их Дуулгын нэг "Ролан Гаррос" тэмцээн энэ сарын 25-наас зургаадугаар сарын 8-ныг дуустал үргэлжилнэ.

Тэгвэл зохион байгуулагчдаас 124 дэх удаагийн тэмцээний нийт шагналын санг ил зарлав. Тэмцээнд оролцогчид нийлээд $63.7 саяын урамшуулал авахаар болсон нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 5.21 хувиар өссөн тоо аж.

Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчин $2.9 саяыг "халаасална". Үүнийг өнгөрсөн жилийн аваргуудтай харьцуулбал $170,000 -гаар нэмэгдсэн гэсэн үг.

Шороон талбайн Их Дуулга гэдгээрээ бусдаасаа ялгардаг Францын нээлттэй тэмцээний шагналын сан цар тахлын аюул нөмөрсөн 2021 оноос хойш жил бүр өсөж байна. 

Тухайлбал 2021 онд нийт тамирчид $38.9 саяыг хувааж хүртсэн бол энэ жил 60 орчим хувиар нэмэгджээ.

Их Дуулга тэмцээн дундаа хамгийн өндөр шагналтай гурав дахь нь болж буй юм. Өнгөрсөн жилийн Америкийн нээлттэй тэмцээнээр шагналын сан $75 саяд хүрсэн нь оргил үзүүлэлт. Үүний дараа Английн Их Дуулгын шагналын сан $66.1 саяд хүрсэн бол өнгөрсөн нэгдүгээр сард болсон Австралийн Их Дуулгад тамирчид $60 саяын орлоготой байв.

 

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг