• 6 сарын 13, Баасан

"Иргэдийн нэг хэсэг нь насаараа шударгаар НДШ төлдөг. Нөгөө хэсэг нь хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гардаг нь шударга ёсонд нийцэхгүй байна"

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлахыг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Тэтгэврийн тогтолцооны тэнцвэртэй байдал, жендэрийн асуудал байна. Манай улсын иргэдийн дундаж наслалт 72. Эрэгтэй эмэгтэй хүмүүс дунджаар 10 насны зөрүүтэй байдаг. Ингээд харахаар эмэгтэйчүүд 56, 57-той тэтгэвэрт гараад 20 жил орчим тэтгэвэр авч байна. Эрэгтэйчүүд 66, 67 насална гэхээр таван жил тэтгэвэр авна. Жендэрийн асуудал нь эрх тэгш байхыг илэрхийлдэг.

Олон улсад эрэгтэй эмэгтэй хүмүүс иймэрхүү ялгаатай байдаг жишиг бий юу. Үүнд мэдээлэл өгөөч" гэв.

Түүний асуултад Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "УИХ дээр удахгүй Нийгмийн даатгал болон тэтгэврийн бодлого, хууль эрх зүйн шинэчлэлээ хийхээр оруулж ирнэ. Тэтгэврийн шинэчлэл гэдэг нь үндсэн хоёр зүйлийг дагуулдаг. Нэгдүгээрт тогтолцооны шинэчлэл. Манайх одоогоор нэг давхаргат тэтгэврийн тогтолцоотой. Ажилласан жил, төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээсээ уялдуулж тэтгэврээ тогтоолгодог. 

Бидний шинээр санал болгож буй тогтолцоогоор олон давхаргат тэтгэврийг нэвтрүүлэх юм. Суурь тэтгэвэр, одоогийн шимтгэлд суурилсан тэтгэвэр, хувийн тэтгэврийн тогтолцоог оруулж ирнэ. Одоогийн хуульд хагас хуримтлалын тогтолцооны элементийг оруулсан. Цаашдаа хагас хуримтлалын тогтолцоонд алхам алхмаар шилжихэд иргэдэд ирээдүйд үүсэх амьжиргааны баталгааг яаж хангах вэ гэдэг зүйл бий. 

Нөгөө талдаа мэргэжлийн хэллэгээр параметрийн шинэчлэл гэж ярьдаг. Энэ нь хэдэн насанд тэтгэвэрт гарах, тэтгэвэр гарахад хэдэн жил хэрэгтэй, төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь ямар хэмжээнээс тэтгэвэр тооцогдох ёстой вэ гэдэг тохируулгыг хийдэг. 

Бид 2018 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэдийн тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмж яваад байгаа. Гэтэл харамсалтай нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарч буй иргэдийн нас нэмэгдэхгүй яваад байна. Тэгэхээр иргэдийн нэг хэсэг насаараа шударгаар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Нөгөө хэсэг нь шударга төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс үүссэн тэтгэврийн сангаас хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарч байгаа нь ачаалал үүсгэж, шударга ёсонд нийцэхгүй байна. 

Өнөөдрийн байдлаар хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу олон хүүхэдтэй гэдгээр тэтгэвэр гарч буй ээжийн тоо 110 мянгад хүрсэн. Тэтгэвэр тогтоолгож буй хүмүүсийн 47 хувь хөнгөлөлттэй нөхцөлөөр гарч байна.

Дэлхийн улс орнууд энэ асуудлыг зохицуулдаг. Дундаж наслалт, тэтгэвэрт гарснаас хойш хэдэн жил тэтгэвэр авч буй дээр нэлээд зохицуулалт хийдэг. Монгол Улсад үүсээд буй насжилт, тэтгэврийн сангийн ачааллыг шийдвэрлэх шаардлагатай" гэв.

Шууд үзэх:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
49
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ХАХА
5
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
77 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [202.126.90.171] 2025/5/26
Тэтгэвэрээ нэмэхгүй бол бүх юмны үнэ өсөөд арай л байна шүү
0 | 0 Хариулах
Эрдэнэчимэг [66.181.161.252] 2025/5/26
Зөв шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.70] 2025/5/25
Тийшдээ Манай ээж улсад 33 жил ажилсан харин аав маань 3 жил ажилсан 2 лаа яг адилхан хөдөлмөрийн доод тэтгэвэр авдаг хэцүү л тогтолцоо доо МУ
1 | 0 Хариулах
Үнэнч [202.126.90.100] 2025/5/25
Цэрэг,цагдаа,онцгой,хамгаалалт гээд даварчихсан салбар их байна.Харин эмч багш нар насаараа НД төлчихөөд хамгийн бага тэтгэвэр авна.Малчид юу ч төлөөгүй байж энэ сангаас тэтгэвэр авна.Шудрага ёс уу
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.70] 2025/5/25
Малчид НДШ төлдөг шүү харин ч өндөр төлдаг
0 | 1 Хариулах
Иргэн [202.126.90.80] 2025/5/25
Насаараа хөдөлмөр эрхэлж шимтгэл төлсныг маш сайн урамшуулах хэрэгтэй тогтолцоогоороо ингэснээрээ давхар ажилгүйдлийг шийдэхэд нөлөөтэй
1 | 0 Хариулах
Ок [66.181.161.226] 2025/5/24
Богино насалж бгаа нь орой тэтгэвэрт, урт насалдаг нь эрт гарч бгаа нь арай шударга бусуу
2 | 0 Хариулах
Зочин [103.212.116.63] 2025/5/24
Эрт тэтгэвэрт гардагийг л болиулах хэрэгтэй . Одоо юун төлөө жендер гэж их яриад байгаа билээ . Эрэгтэй эмэгтэй хүмүүс нэг зэрэг тэтгэвэрт гардаг байх хэрэгтэй
0 | 1 Хариулах
Зочтн [66.181.186.189] 2025/5/24
Улсад хэр олон жил хөдөлмөрлөсөн бэ хэр их татвар төлсөн бэ гэдгээс шалтгаалж тэтгэврийн дээд доод хэмжээг тогтоомоор юмИхэнхдээ халамжийн сангаас тэтгэвэртээ гарчихсан 1 өдөр ч ажиллаж үзээгүй. Нэг удаа ч татвар төлж үзээгүй. Тийм.хүмүүс Насаараа хөдөлмөр хийсэн хүмүүстэй барьцаж тэтгэврийн их багын хэмжээг их ярилцах болж дээ.
5 | 0 Хариулах
Зочин [103.212.162.75] 2025/5/24
ene hun ih oron garan hun shuu sariin daraa yag esreg ym yriad ywj bdag
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.165] 2025/5/24
Зүгээр л инфляцтай уялдуулаад тэтгэврээ цалингаа нэмээч. ЗГ амлалтаа биелүүлээч. Бүх юмны үнэ нэмэгдээд байна. Үнэ буулгаж чадахгүй бол дээрхийг нэм
0 | 0 Хариулах
Цогт тайж [202.9.40.94] 2025/5/24
Тэгээд хурдан янзлаачээ
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.194] 2025/5/24
миний 40 жил хүүгүй өгөөжгүй хураасан мөнгийг яагаад төр хувийн малаа хариулсан малчдад олон төрсөн эхчүүдэд биднийг дарамталдаг 20 хүрэхгүй жил ажилсан хувалз цагдаа цэргүүдэд өгч байгаа юм, гэтэл 60 хүрэхгүй бол бидний хохь биз. насаараа ажиллаж олсон мөнгөний 25%-г хэнийгнь ч мэдэхгүй бусдыг тэжээсэн болох уу.
5 | 0 Хариулах
Зочин [202.179.24.176] 2025/5/24
Цэрэг цагдаа юу хийлээ гэж эрт тэтгэвэрт гадаг юм болдоо.Пэндийж бандайтлаа таргалаад.Ямар дайн болоод байгаа бишдээ.Залуус эрт тэтгэвэрт гардаг гээд хошуурдаг болсон байналээшүү!Дотор нь ангилж өгмөөр.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.217.194] 2025/5/24
ндш ярихаар эв хамтын санаа гэлүү одоогийн ажиллаж байгаа залуучууд тэтгэвэрийн эмээ өвөөд мөнгө өгч байгаа юм гээд эргүү юм яриад, ажил хийж олсон орлогын 4 төгрөгийн 1 дээрэмдэж байгаа, 20с ндш төллөө, яагаад 25% гэж, заавал төрд гэж, хуримтлал үүсгэх хувьцаа авч болохгүй юу, 60 хүрээд авах уу, 40тэй өвдөөд үхвэл тэр хураасан яах уу, эмчилгээнд ядаж 50% аваад амьд гарч болох уу
0 | 0 Хариулах
Jack [66.181.188.173] 2025/5/23
Зөв л дөө. Гэхдээ бидний шимтгэлийг хөнгөлөөд өгөөч гэж нэг ч малчин Л.Энх-Амгалангаас гуйгаагүй. Сонгуулийн өмнө өөрсдөө найр тавьж далжигнаж, сүгсэлзчихээд сонгууль дуусахаар "энэ чинь шударга ёс уу?!" энэ тэр гэж гэгээн дүр ш..х юм алиалагч чинь. Наад хуулиа боль, чам мэтийн сармагчингаар халамжлуулах гэж бид хөдөө байгаа юм биш. Дагаж байгаа мал минь та нар шиг хулгайчаас хавьгүй дээр л дээ. Америк тивийн нутгийн уугуул индианчууд халамж угжаас болж мөхсөн байдаг л.
3 | 0 Хариулах
Zochin [122.201.31.109] 2025/5/23
Эрэгтэй хүмүүс арай их хохирч байгааг болиулах хэрэгтэй байна.
4 | 0 Хариулах
Зочин [139.5.216.125] 2025/5/23
Татвар авахгүй, тэтгэвэр өгөхгүй болгочихвол амар юм хэл амгүй...
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.160] 2025/5/23
Ulsad bur out ajil hiij bgaagui,HDSH out tulyygui humuus 57 hureed halamjaas tetgever avna gene.ene chin l harin shudraga bus bna.Malchid huvinhaa l malig hariulj bgaa.Ted ch gesen tulyh estoi.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.69] 2025/5/22
Энх-Амгалан гэж ёстой хогийн ургамал. Ямар хөнгөлөлттэй нөхцөл яриад байгаан, наадах чинь ш/ у-ны үндэслэлтэй судалгаатай хийсэн өмнөх нийгмийн чинь бодлого, царай муутаа,. Барууны орнууд ч авч хэрэгжүүлдэг
4 | 0 Хариулах
Хоорондоо [66.181.168.131] 2025/5/23
Цэрэг цагдаа гэх мэт байгууллагынхан 45 насандаа тэтгэвэрт гараад тэтгэврээ аваад давхар ажил орлоготой байдаг. Малчид мөн адил 5, 10 жил НДШ төлөөд бүтэн тэтгэвэр авдаг. Иймэрхүү шударга бус тогтолцоог арилгах шаардлагатай.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.166] 2025/5/22
ИМФЛЯЦТАЙГАА УЯЛДУУЛЖ ТЭТГЭВЭР НЭМЭХ НЬ ШУДАРГА. НДШ ТӨЛӨӨГҮЙ АЖИЛЛАСАН ЖИЛ БАГАТАЙ ТЭТГЭВЭР АВДАГ ХҮМҮҮСИЙН ТЭТГЭВРИЙГ НЭМЭХ НЬ ШУДАРГА БУС. МАЛЧИД НДШ ТӨЛӨХ Х.ТЭЙ. ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ НЭГ Ч ТӨГРӨГ ТӨЛӨӨГҮЙ МАЛЧИД ТЭТГЭВЭР.АВДАГ АХМАДУУДАД ӨГӨХ НЬ ШУДАРГА БУС.
4 | 0 Хариулах
Зочин [103.140.11.229] 2025/5/23
91- оноос хойш орь залуухан байсан маш олон залуучууд тэр үед хэлмэгдсэн. Ажилгүй болгосоныхоо төлөө ажил орлоготой болтол нь сар болгон хангалттай мөнгөн төлбөр төлөлгүй хаясан. Хэлмэгдсэн тэр үеийн залуучууд захаасаа тэтгэвэрийн нас нь болсон. Тэтгэвэр харин ч өндөр тогтоолгох эрхтэй шүү.
1 | 0 Хариулах
Зочин [103.140.11.229] 2025/5/23
Харин малчдын талаар зөв бичжээ
0 | 0 Хариулах
Зочин [202.179.24.176] 2025/5/24
Тэртээ Энхсайхны засгийн газрын үед инфляцтай уялдуулж тэтгэврийг нэмж байсаншүү.Дандаа нэг өр шир, мөнгө байхгүй алдагдалтай гэж муу ерийн юм ярьдаг буг чөтгөр тийрэнгүүд саарал ордноор дүүрсэн.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.202] 2025/5/22
Ганц НДШ төлсөнөөр биш, хүн амын орлогын татвар хамт төлсөн иргэнийг тэтгэвэрт гаргах нь зөв юм байнаа. Бусад сайн дураар тултал төлсөн хүмүүс өндөр тэтгэвэр авч байна. Ингэж байж орлогын татвар төлөгчид нэмэгдэнэ. Энийг судлаж үзээд асуудал боловсруулах хэрэгтэй. Тийм хүмүүс байна уу.
4 | 0 Хариулах
Иргэн [103.57.94.160] 2025/5/25
Татвар, НДШ 2 чинь шал өөр ойлголт шүү дээ. Татвар тэтгэвэртэй ямар ч холбоогүй, төсөв бүрдүүлэх дүн, ялгааг нь ойлгоод саналаа бичээрэй
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.183.85] 2025/5/22
Хөнглөлт арын хаалга энэ тэр замаа алдлаа шүү!!! Одоо цаашидаа нэрийн дансны тогтолцоогоор шудрага тэтгвэрт гарцгаая!!! Цэрэг, цагдаа гээд хар залуугаараа тэтгвэрт гарч давхар ажил хийсэн баяаачуул олон болжээ!!! Энэ арай л дэндүү эрт татвар төлөгчдийн мөнгөөр тоглож бн уу!!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/5/22
МАЛЧДЫНХЫГ ТӨЛМӨӨРГҮЙ БАЙНА
3 | 0 Хариулах
Oroltsoh ni [66.181.186.46] 2025/5/22
Toldog tatwaraa undur huutei 30 jil hadgalval 3 terbum tugrug bolno…
1 | 0 Хариулах
Должинсүрэн [66.181.180.253] 2025/5/22
Үнэнг худлаа биш үнэн харсан бн.би гхэд 47 настай улсад 26 жил нийгмийн даатгал төлсөн хүн.одоо ажил эрхэлж бн.даатгал төлмөөргүй бн
2 | 0 Хариулах
Зочин [66.181.185.11] 2025/5/22
Нийгмийн даатгалаа нөхөөд төлсөн бхад нь дотоодын их сургуульд сурсан гээд нөхөж төлсөн мөнгө жилийн хүчингүй болгоод байгаа нь шудрага бус бнаа
0 | 0 Хариулах
Цээгий [122.201.31.230] 2025/5/22
Шударга ажилласан хүмүүс тэр сул өгөөд бсан 10 жилийг аваагүйш дээ зүтгэсэн жилээрээ л гарсан бхад зарим нь 10 д жил ажилчихаад 10 жил нэмүүлж аваад л тэтгэвэрт гарсан бүх хүн л өөрчлөлт шинэчлэлийн шуурганд өртсөн бх.
6 | 0 Хариулах
Зочин [103.168.34.81] 2025/5/22
tegeed shudarga bolgooch dee. chamd erh ni bgaa bizdee.
2 | 0 Хариулах
Жавхаа [66.181.161.149] 2025/5/22
Үнэхээр шударгаар тэтгэвэр олгох гэж байгаа бол шинэ тогтолцоог санаачлах хэрэгтэй. Энэ шинэ хууль хуучин хууль дээр хэдэн нэр, томьёо нэмээд хувиудыг л өөрчилж байгаагаас өөрчлөгдөж байгаа юм ер алга сайд аа.
1 | 0 Хариулах
Бат [202.126.90.121] 2025/5/22
Хоосон ярьж байхаар сонгуулийн шоу хийж янз бүрийн хөнгөлтөөр тэтгэвэр тогтоолгосон хүмүүстээ тэтгэвэр олгохгүй байх хууль санаачлаад өмнөх хуулийг хүчингүй болгооч.Хичнээн удаа хоосон донгоддог юм
4 | 0 Хариулах
Zochin [103.212.163.239] 2025/5/22
Odoo chi zailchuul bolox gd bna Enxamaglaaan
2 | 0 Хариулах
Зочин [183.177.99.226] 2025/5/22
казакстанд төлсөн татварыг нь энд авч байж ажилласан жилээр тооцно биз дээ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.85.10] 2025/5/22
Энэ асуудал бол ЭМЧ болон ЦАГДАА 2ыг хоорондох ялгавартай байдлаас шууд харагдана. Эмч нар олон жил, байнга кредит цуглуулан барин эмчлэх эрхээ сунгуулж, байнга сургалтанд хүчээр сууж, тэгсэн хэрнээ ажлыг 8 бус 12-30 цагаар ажилласаар л байдаг. Харин цагдаа бол ижил цагаар ажилладаг ч илүү хүндлэлийг хүртэж, илий богино хугацаанд өсөн дэвшидэг хэрнээ эрт тэтгэвэрт гарч болж байхад эмч бол аль аль талд нь дутагдалтай, бас бага цалинтай, 60 гарч байж тэтгэвэрт гардаг. Яриад байвал маш эмгэнэлтэй байдал өргөн шүү
14 | 0 Хариулах
Зочин [192.82.64.248] 2025/5/22
анагаах төгссөн хүүхдүүд эхний бараг 10-аад жил олгох, резидент юу юу ч гэнэв цалингүй хэдэн эмнэлгээр жижүүр хийгээд л ажиллаад байдаг юм байна лээ, салбарын ажиллах хүчийг цалингүй нөхөж явна, цалингүй юм чинь аягүй бол ажилласан жил нь тооцогдхгүйдээ, тэрийг нь сйан мэдэхгүй юм
5 | 0 Хариулах
Зочин [103.57.92.208] 2025/5/22
Резидент, олгох гээд зөндөө сурна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.144] 2025/5/22
Монгол улсын хүн амын дундаж наслалт бага байдаг тул эмэгтэй 50, эрэгтэй 55 настай тэтгэвэрт гаргамаар байна. Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлж төлчихөөд хэдхэн жил тэтгэвэрээ аваад өнгөрч байгаа нь харамсалтай
5 | 1 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/22
Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очдог хүн биш! Парламентын гурван төгөлдөршлийнхөө ард гарна.....gesiim b
1 | 2 Хариулах
Зочин [202.126.88.194] 2025/5/22
Оюу эрдэнийн хүүг ясыг нь цайтал байцаах хэрэгтэй
6 | 0 Хариулах
Сонинсонин [202.126.89.160] 2025/5/22
Юу гэсэн үг юм та нар захиалаад байцаагч нь рекитэлдэг юм уу
0 | 2 Хариулах
Зочин [202.126.88.194] 2025/5/22
Хёро баатар засагын газрын хэрэгжүүлэгч агёнтлаг....кино урлаг сан нэрээр....2020_2025 хооронд.....хичнээн тэрбумаар....мөнгө идсэн......
5 | 1 Хариулах
Шударга тогтолцоотой болмоор байна. [202.131.248.198] 2025/5/22
Нийгмийн даатгалын шимтгэл төлж, төлж тэтгэвэр тогтоолгохоор цалингийн дунджийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харгалзуулж, хязгаарлана. Хязгаарлаж бууруулснаасаа 45 хувиар тогтооно. Гэтэл огт нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хүмүүсийн тэтгэврийг бидний тэтгэврийн сангаас тэтгэвэрт гаргана. Туйлын шударга бус ийм тогтолцоог халмаар байна. Нийгмийн даатгалын санд шимтгэл төлж ирсэн хүмүүс л энэ сангаас тэтгэврээ авдаг болмоор байна. Дээрээс нь цалингийн дунджийг хязгаарладаг журмаа халмаар байна. Аль соц нийгмийн 45 хувийг бас больмоор байна.
15 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/5/22
Танай намын л хийсэн ажил. Малчин эрэгтэйчүүдийг 55 тай гаргаа биз дээ
5 | 0 Хариулах
Зочин [192.82.64.248] 2025/5/22
насаараа ажил хийхгүй, татвар төлөхгүй явчаад, хэдхэн жил өндөр татвар төлөөд, маш өндөр тэтгэвэр авдаг хүмүүс өчнөөн байнаа, тэгээд шудрагаар татвар төлөгчийн маанагийг гайхаад, яриад сууж байхтай таарч байна, энэ арай бишээ,
18 | 3 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/5/22
Худал жишээ байна. Дор хаяж 20 гаруй жил шимтгэл төлж байж тэтгэвэр тогтоолгоно. Сүүлийн жилүүдэд их төлөх бол таны л сонголт.
5 | 3 Хариулах
Зочин [103.57.92.208] 2025/5/22
Худал жишээ ч гэх шиг. Зөндөө тийм хүмүүс байгаө шүү. Нотариатч, хувиараа бизнес эрхлэгч нар. Улсад 10 жил ажиллаагүй татвар төлөхгүй байж
1 | 0 Хариулах
Zochin [122.201.31.13] 2025/5/22
Ter ued buh ulsiin uildver,yu bn bugdig huvchlak nertei darga,hurgdn darga,tedni hamaatnud avchad,humusig niigmiin daatgalgui ajillulsn,huviin yum ajilluldguudch humusig daatgsl tolohgui ajilludag,ajilgui hamaatn,duu naraa daatgld ajiltan gej bichuldgl bsn,humus hohirsnch,idej uusnguud uhliin muugaar havdraar chadrsnguud ih bga bolohor yu tarina,tuunigee hurasna gedeg ,uiliin ur haalga anduurdagguo gedeg unen dhuu dhuu
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.36] 2025/5/22
Ер нь багш жолооч нар тэтгэвэр аваад 1, 2 жил болоод өөд болдог. Энд бол яг ажил хийсэн. Яагаад тэтгэврийг нь гэр бүлийн хүн болон хүүхдэд өвлүүлж болохгүй гэж. Манай хүн тэтгэвэрт гараад 2 жил л авсан. Жолооч хийдэг байсан.Гэтэл нийгмийн даатгалын газар өөд болсон хүмүүсийн мөнгийг хаагаагүй идсэн гээд л хэсэг ярьж байсан. Ийм асуудал болдог юм шиг байгаа юм. Үүнийг хэрхэн шийдэх талаар анхаарах хэрэгтэй байна. Сайд аа.
0 | 1 Хариулах
Иргэн [202.70.34.34] 2025/5/22
Цэргийн албан хаагчийн тэтгэврийг НДС-аас тусад нь гаргаж БХЯ харъяалуул НДШ төлдөггүй улс төлдөг учраас. Хөнгөлөлттэй нөхцөлийг цалингийн нэмэх, эрсдлийн хувийн даатгалаар оруулах, олон хүүхдээр тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийг нийгмийн халамжийн сан руу шилжүүлэх. Хэн удаан их төлсөн өндөр тэтгэвэр авдаг байх шударга тогтолцоо хэрэгтэй байна.
6 | 2 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/5/22
Цэргийн албан хаагчдийн тэтгэвэр угаасаа тусдаа, улсын төсвөөс олгодог
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.109] 2025/5/22
Хамаг үйлдвэр албан газаруудаа хувьчилж байна гэж ерээд оноос хойш бүдийг нь улс орон даяар хаа сайгүй цомтгол хиыж бөөн бөөнөөр нь өлсгөлөнд оруулчихаад одоо юу гээд хуцаад солиороод байгаан бэ. Өөр ертөнцөөс гэнэтхэн монголд газардаж ирсэн юмуу энэ энхамгалан сайданцар хаашаа юм бэ. Ярьж байгаа юмаа ойлохгүй ийм тэнэг рүн байсан юм уу. Тэр бүү хэл ажиллаж байсан хүмүүсийн архивын материалийг бөөн бөанөөр нь устгаад хаяцан байгааг ч мэдэн будилаад байгаан муу. Ихэнх хөгшчүүд насаараа ажилчихаад архивт ажилд орсон гарсан тушаал нь ч огт байхгүй устгацан байгааш дээ. Энэ ямар тэнэг хүн бэ
4 | 0 Хариулах
Зочин [202.126.88.109] 2025/5/22
Тиймээс ихэнх хөгшчүүл хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгааг шудрага ёс гээд байгаанмуу. Хамаг үйлдвэр аохивыг устгасан ямар ч хүнд хаоиуцлага одоо болтол тооцоогүй хаяхаар барахгүй тэр гэмтэнгүүд бүгд маш их баян болцон биздээ. Ард түмний хөрөнгөөр баяжигсад болсон. Рокфеллер илон маск шиг гарт баригдах баялагийг хулгайч хүн хэзээ ч бүтээж чаддаггүй юм. Хулгайч хүн хулгай хийхээс өөр юу ч чадахгүй
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/22
Нээх гайхаж гэнэ. Өөрөө батлаад л суусан биздээ бодвол 🤧
3 | 3 Хариулах
Зочин [66.181.185.152] 2025/5/22
Чи зайлааа!!! Засаг чинь унасан Ажил хийсэн дүр үзүүлсэн Бэртэгчин!?!?
2 | 3 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/22
Цэргийнхэн гэж худ гарууд эрт тэтгэвэрт гардаг юм билээ
6 | 2 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/5/22
Цэрэгт орчиич, нусаа наагаад чадахгүй хэвтэж
4 | 0 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/22
Танай намынхны л ажил ш дээ. Чи ялангуяа 25 жил төрд явлаа. Юу гийгүүлэвдээ
5 | 4 Хариулах
Зочин [172.59.187.179] 2025/5/22
Genet uhaarch gene sayhan l shal uur yum yariad yawj bsn hvn
3 | 3 Хариулах
Зочин [139.5.218.243] 2025/5/22
Тэтгэвэрт гарахын өмнөхөн хэдэн жил өндөр төлсөн болоод өндөр тэтгэвэр авдагийг ялгаж үзмээр бна. Насаараа ажиллаад ндш төлөх, улсаас жил нөхөн олгох гэх мэтээр жилээ гүйцээгээд гарах 2ыг ялгаж авч үзмээр бна
8 | 0 Хариулах
Зочин [66.181.191.187] 2025/5/22
Чи өөрөө хүнд үйлдвэрт хүнд хортой нөхцөлд ажиллаад үз үнэхээр хэцүү шүү ийм хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс тэтгэвэрт гараад ч удаан насалдаг гүй байгаа шүү новш минь
3 | 2 Хариулах
Зочин [122.201.31.116] 2025/5/22
Маш зөв
5 | 1 Хариулах
Зочин [202.9.46.116] 2025/5/22
Тэтгэвэртээ гарч чадалгүй нас бардаг монголчууд дарга нарын халаасыг зузаалж байна.
6 | 1 Хариулах
Зочин [66.181.160.51] 2025/5/22
МАНингийн өлөнгүүдийн 30 жил тэжээсэн өлөнгүүд одоо энэ шээснүүдээ барьж идхэд бэлэн болждээ.
5 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2025/5/22
ӨМНӨХ НИЙГМИЙН ҮЕД АЖИЛЛАДАГ БАЙСАН ХҮМҮҮС ЕР НЬ НИЙГМИЙН ДААТГАЛ ГЭЖ ТӨЛДӨГ БАЙСАН ЮМ БОЛОВ УУ? БИДНИЙ ӨГСӨН НД-ЫН ШИМТГЭЛЭЭР ТЭДНИЙ ТЭТГЭВРИЙГ ӨГӨХ НЬ ШУДАРГА ЁС БИШ ШҮҮ.
4 | 1 Хариулах
Зочин [103.57.92.208] 2025/5/22
Ккк. Солиорох юмаа. Бүр хүүхэдгүйн татвар хүртэл өгдөг байсан шүү. 1990 оноос НД төлсөн
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.227] 2025/5/22
Энэ нэг балай нөхрийг татаж төрөөс явуул хөнгөлттэй тэтгэвэр шударга биш ч гэх шиг амьдралаас тасарсан хүний амьдралаар амьдраагүй хүн юм уу
2 | 4 Хариулах
Зочин [103.212.119.34] 2025/5/22
энэ цэргийнхэн гээд жагсахаас өөр хэрэггүй , эрт тэтгэвэрт гардаг, генерал болчихдог, тэгээд бүр элчин болно гэж улайраад салдаггүй юмуудаа цөлөөч
15 | 1 Хариулах
зочин [66.181.184.158] 2025/5/22
ОГЦРООЧЭЭ ДАНХАН ТОЛГОЙТОО
3 | 1 Хариулах
Зочин [103.206.193.67] 2025/5/22
Ундармаагаасаа мөнгөө олж аваач
4 | 0 Хариулах
Зочин [202.131.232.156] 2025/5/22
Манай улсад 4 хүний төлсөн НДШ 1 хүний тэтгэвэрийг бүрдүүлдэг ч билүү нэг судалгаа байдаг тэ. Гэтэл хөнгөлөлттэй нөхцөлөөр, ажил албан тушаалаас шалтгаалан гэх мэт 35-тай, 45-тай тэтгэвэрт гардаг, гарахдаа маш өндөр тэтгэвэр авдаг иргэд олон бий. Энийг засах хэрэгтэй.
20 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2025/5/22
хуцваа чи тэгвэл өөрөө хүнд, бас хортой нөхцөлд ажил
2 | 11 Хариулах
Зочин [202.55.188.45] 2025/5/22
Дуулж бүжиглээд байдаг хүмүүс 35-тай тэтгэвэрт гардаг. Хүнд хортой нөхцөл биш.
14 | 0 Хариулах