Нийслэл хотод авто зам засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Засварын хугацаанд шөнийн цагаар замын хөдөлгөөнийг хааж байгаа гэж холбогдох албаны хүмүүс хэлж буй. Өнөөдөр л гэхэд хотын хоёр байршлын замыг хаахаар болсныг мэдээлж байна.
Тавдугаар сарын 22-ны 23:00 цагаас тавдугаар сарын 26-ны 06:00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 13, 15, 16 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэл дөрвөн км авто замыг гурван хэсэгт хэсэгчлэн хааж, авто замын зорчих хэсгийн өнгө асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын хойд талын эгнээг тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хааж, асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажил хийнэ.
Харин тавдугаар сарын 24-ний Бямба гарагт 23:00 цагаас тавдугаар сарын 26-ны 06:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 7, 8 дугаар хороо, Денверийн гудамжны авто зам, Энхтайвны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх 1.4 км авто замыг хааж, асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗХГ-аас санууллаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!