Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 30 жилийн ой, дэлхийн дээд амжилт тогтоосны 13 жилийн ой, Монголын уяачдын өдөрт зориулсан шигшмэл хурдан морьдын “Их Хурд-10” уралдаан Хүй долоон худагт гурван өдрийн турш өргөн дэлгэр, амжилттай зохион байгуулагдлаа.
Их Хурд уралдааныг 1998 оноос эхлэн гурван жил тутамд нэг удаа Засгийн Газрын шийдвэрээр зохион байгуулдаг билээ. Анхны Их Хурд морин уралдаан 1998 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Харганатын хөтөлд болж байсан бол хамгийн сүүлд 2022 онд "Их Хурд 9" Хэнтий аймгийн Чингис хаан хотод болсон юм.
Энэ жилийн уралдаан нийт есөн насны ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд түрүүлсэн хурдан хүлгийн эздийг “Toyota Land Cruiser 300” маркийн авто машинаар байлав.
Есөн насны уралдаанд эхний таван байр эзэлсэн уяачдын мэдээллийг хүргэж байна.
АЗАРГА:
- Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат, аймгийн алдарт уяач Амарсайханы Билигүүдэйн хар азарга
- Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, улсын алдарт уяач Далайн Батбаярын хул азарга
- Төв аймгийн Борнуур сумын харьяат, уяач Мөнхтөмөрийн Сайнзаяагийн халзан азарга,
- Булган аймгийн Булган сумын харьяат, уяач Баатарчулууны Гүнсамбуугийн бор азарга
- Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат, алдарт уяач Бат-Очирын Саранхүүгийн халзан азарга
ДААГА:
- Ховд аймгийн Цэцэг сумын харьяат, уяач Баасанцэрэнгийн Энхзоригийн хээр халзан даага
- Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, уяач Зулхүүгийн Очирпүрэвийн сартай зээрд даага
- Өмнөговь аймгийн Буянт сумын харьяат, тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн хүрэн халзан даага
- Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, аймгийн алдарт уяач Балжхүүгийн Үүрцайхын хул хээр даага
- Төв аймгийн Заамар сумын харьяат, аймгийн алдарт уяач Эрдэнэцэцэгийн Бямбасүхийн шувуухай хүрэн даага
ШҮДЛЭН:
- Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, уяач Жанчивдоржийн Батбаатарын хонгор
- Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн бор
- Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, манлай уяач Баатарын Даваадоржийн хээр
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, уяач Нохой Цагааны хул
- Булган аймгийн Баян-Агт сумын харьяат, уяач Ням-Осорын Чинбатын хээр
ХЯЗААЛАН:
- Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Батсайханы Гантигийн хүрэн
- Ховд аймгийн Чандмань сумын уяач Баатаржавын Лхагвацэрэнгийн хээр халзан
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Чойжилын Батжаргалын хонгор халзан
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Цогтгэрэлийн Мөнхбатын хээр
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уяач Дашбазарын Эрдэнэболдын хул халзан
СОЁОЛОН:
- Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат, уяач Нямноровын Мөнхийн бор үрээ
- Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат, уяач Батсүхийн Наранхүүгийн хул үрээ
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, уяач Батсуурийн Чинзоригийн хээр үрээ,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, уяач Лхагвадоржийн Анхбаатарын буурал үрээ
- Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, аймгийн алдарт уяач Цэвэгмидийн Гончигсүрэнгийн хээр үрээ
ИХ НАС:
- Ховд аймгийн Чандмань сумын харьяат, манлай уяач Батчулууны Ерөөлтийн халтар
- Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн алдарт уяач Пүрэвдоржийн Баярбатын хээр
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, уяач Галбаатарын Батнямын хонгор халзан
- Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, манлай уяач Мандахын Мөнхбатын буган
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Одонбаатарын Болсүхийн ухаа
СОНГОМОЛ БАГА НАС:
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, уяач Лхагвадоржийн Анхбаатарын хүрэн үрээ
- Төв аймгийн Заамар сумын харьяат, улсын алдарт уяач Ж.Түмэн-Өлзийгийн босоо хээр үрээ
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн алдарт уяач Лхагвын Нямбаярын хээр үрээ
- Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн алдарт уяач, Төмөрбаатарын Баяндоржийн халтар үрээ
- Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, Тарзадын Доржхандын хээр үрээ
СОНГОМОЛ ДУНД НАС:
- Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, уяач Занабазарын Лхамбилэгийн хээр
- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат, уяач Ширнэндавын Дашдоржийн хүрэн
- Завхан аймгийн Сонгино сумын харьяат, уяач Оросоохүүгийн Мөнхсүлдийн хүрэн
- Ховд аймгийн Мянгад сумын харьяат, манлай уяач Загджавын Мэндсайханы хүрэн халзан
- Булган аймгийн Могод сумын харьяат, уяач Ганбатын Хишигбатын алаг
СОНГОМОЛ ДЭЭД НАС:
- Увс аймгийн Тэс сумын харьяат, уяач Мятавын Хүрэлбаатарын төр халзан зээрд
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Аваасүрэнгийн халтар
- Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн алдарт уяач Гансүхийн Хадбаатарын хүрэн халзан
- Завхан аймгийн Яруу сумын харьяат, уяач Дашзэвэгийн Дагвадоржийн зориг хонгор
- Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, уяач Баянжаргалын Мэргэний увс халзан
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!