Энэ жил нийслэлээс сургууль цэцэрлэгийн их засварт ₮30 тэрбум төсөвлөсөн талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэв.
Өмнөх жилүүдэд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн их засвар дээр 5 хүрэхгүй тэрбум төгрөг тавьдаг байсан нь хаанаа ч хүрэлцдэггүй байсан аж. Төсвийг нэмэгдүүлсний үр дүнд энэ жил нийслэлийн 177 сургууль, цэцэрлэг буюу 40 гаруй хувьд нь их засвар хийгдэж байгаа юм байна.
Мөн эрүүл мэндийн салбарын их засварт ₮30 тэрбумыг төсөвлөсөн ба одоогийн байдлаар 10 эмнэлэг их засвар хийж байгаа аж. Түүнчлэн эмнэлгийн багаж, төхөөрөмжийг шинэчлэхээр 92 тендер зарлаад байгаа юм байна. Ингэснээр нийслэлийн харьяа бүх эмнэлгийн тоног төхөөрөмжийн 60 хувь нь шинэчлэгдэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!