Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл 63%-тай байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж өвөлжилт, дулааны шугам, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явцын талаар хэлэлцжээ.
Тодруулбал 44 байршлын авто замд засвар, шинэчлэлт хийхээс өнөөдрийн байдлаар 34 байршилд 100.9 километр авто замыг шинэчилсэн бол 10 байршилд 14.15 километр авто замын суурь хучилтын ажил үргэлжилж байгаа аж.
Бусад салбарт:
- Эрүүл мэндийн салбарт 92 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс гүйцэтгэл 70.9%
- Улаанбаатар хотын хэрэглэгч, орон сууцны засварын ажил 40%
- 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл 63%
- Дулаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60.76%
- Нийслэлийн дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх төслийн найман гол шугамын ажил 85%
- "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн шугам, тоноглол засварын ажил 53%-тай үргэлжилж байгааг мэдээллээ.
Цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд үндсэн шугам тоноглолын нийт 32 нэр төрлийн 98 ажил, урсгал засвараар 3,387 шугам тоноглолд засварын ажлыг хуваарийн дагуу гүйцэтгэж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
