Улсын онцгой комиссын III хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар:
Хуралдааны талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр “Байгалийн ногоон өвс, тэжээлийг хадаж, экспортлох асуудлыг нэн даруй зогсоох ёстой гэдэг шийдвэрт хүрлээ. Яагаад гэвэл дотооддоо өвс, тэжээлийн бэлдэх шаардлагатай байна. Хадлан бэлдэх боломжтой Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудын газар нутгийг хамгаалж, нөхөн сэргээх, хадлангийн нөөцийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгалаа.
Мөн сургууль, цэцэрлэг эхлэхээр өмнө барилга, байгууламж, засварын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж дуусгах үүрэг даалгаврыг холбогдох яаманд өгсөн.
Тариалангийн бүсэд хуурайшилттай байсан учраас ургацын гарц сайнгүй байна. 100 орчим тонн үрийн болон хүнсний зориулалтын улаанбуудай бүрдүүлэх шаардлагатай байгаа. Ургацын гарц муу байгаа учраас өөр эх үүсвэрүүдээс бэлдэнэ.
Баруун аймгуудад шатахууны хязгаарлалт хийж байсныг хэвийн болгосон гэдэг мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд өгсөн" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!