Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

АПУ ХК-ийн СЭНГҮР үндэсний брэнд – Үндэсний соёл, өв уламжлалаа дээдлэн дэмжиж, “Их Хурд-10” уралдааны ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 8 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 30 жилийн ойд зориулсан “Их хурд–10” шигшмэл хурдан морьдын уралдаан 2025 оны 8 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Төв аймгийн Хүй долоон худагт болж, хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгийг цуурайтууллаа. Уг уралдаан нь 3 жил тутамд нэг удаа болдог, морин спортын хувьд Олимпын наадам нь билээ.

Анхны уралдаан 1998 онд зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд АПУ компани нь өдрөөс хамтран ажиллаж байна. Энэ удаагийн уралдаанд АПУ компанийн үндэсний шар айргийн тэргүүлэгч Сэнгүр брэнд Их насны ангиллын морьдын бүх 5 байр, бай шагналыг ивээн тэтгэж, хурдан морины уяач, уралдаанчдын хөдөлмөрийг өндрөөр урамшуулахад хувь нэмрээ орууллаа. Түүнчлэн Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос Сэнгүр брэндийн морин спортыг дэмжиж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж “Алтан морь” хүндэт өргөмжлөл гардууллаа.

Сэнгүр брэндийн энэхүү дэмжлэг нь зөвхөн уралдааны ялагчдыг шагнах үйл явдал биш, харин хурдан морины соёлыг хойч үедээ өвлүүлэх, энэхүү спортын нэр хүндийг өсгөх, адууны удам угсааг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн бахархлыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

зураг
 

3 өдрийн турш болсон уралдааны хүрээнд:

  • 8-р сарын 8-нд азарга, соёолон, хязаалан насны хурдан хүлгүүдийн уралдаан,
  • 8-р сарын 9-нд Их насны болон сонгомол дээд насны уралдаан,
  • 8-р сарын 10-нд сонгомол дунд нас, даага, сонгомол бага насны уралдаан өрсөлдөөнтэй болж, хурд, хүч, ухаан, тэсвэрийг үзүүлэв.
зураг
 
зураг
 

Монголын хурдан морь бол нүүдэлчин түмний олон зууны түүх, тэсвэр хатуужил, ухаан мэргэн, удам угсааны бахархал билээ. Уяачдын хөлс хүч, хүүхдийн жигд ташуурын цохилт, салхи тээсэн туурайн төвөргөөнд монгол хүний сэтгэлийн хэмнэл оршдог.

Энэ утгаараа Сэнгүр брэнд “Их хурд–10” уур амьсгал, өрсөлдөөний чанар, оролцогчдын урам зоригийг дэмжиж, уяачдын уйгагүй хөдөлмөрийг үнэлэн, хурдан морьдын уралдааны нэр хүндийг шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүллээ. Энэ дэмжлэгийн ач холбогдол:

  • Үндэсний бахархлыг бэхжүүлэх – Монгол адууны нэр хүндийг дотоод, гадаадын талбарт таниулах.
  • Соёлыг өвлүүлэх – Морин спортын уламжлалыг ирээдүй хойч үедээ дамжуулах.
  • Спортын хөгжилд хөрөнгө оруулах – Уяачид, уралдаанчдын хөдөлмөрийг үнэлж, амжилт бүтээлийг нь өргөх.
  • Олон нийтийн сэтгэлд гал асаах – Үзэгч бүрд догдлол, омогшлыг мэдрүүлэх.

 Үндэсний соёл, өв уламжлалаа дээдлэгч СЭНГҮР брэнд

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.