Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Туул усан цогцолбор” төслийн ТЭЗҮ-ийг Энэтхэгийн компани боловсруулж байна

Б.Манлай
2025 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар болон дагуул хотуудын усан хангамжийг урт хугацаанд найдвартай, тогтвортой болгох зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг $200-300 саяын зээлээр хэрэгжүүлэхээр болоод буй.

Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээлснээр уг төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Энэтхэг улсын KPIL компани боловсруулж байгаа бөгөөд ажлын явц одоогоор 90 хувьд хүрчээ. Төслийн хүрээнд 50–100 сая метр куб ус хуримтлуулах хүчин чадалтай, 685.15 метр урт, 35.8 метр өндөр далан барих бөгөөд нийт 5,569 метр кв талбайд хэрэгжих юм байна.

Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар, дагуул хотуудын ус хангамжийн асуудал бүрэн шийдэгдэх төдийгүй Туул голын урсцыг хадгалж, тасрах эрсдэлээс сэргийлэхийн зэрэгцээ нийслэлийг үерийн аюулаас хамгаалж, томоохон усан толио, нуур үүсгэн ууршилтаар дамжуулан орчны экологид эерэг өөрчлөлт авч ирэх аж.

KPIL (Kalpataru Projects International Limited) нь 19,000 км гаруй ус дамжуулах хоолой барьж, 15 сая гаруй хүнд цэвэр ус хүргэсэн бөгөөд 750,000 гаруй айл өрхийг усны эх үүсвэрт холбосон олон улсын хэмжээнд усан хангамжийн салбарт туршлагатай компани гэнэ.