Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг авлигын хэрэгт яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорт хүргүүлжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. 

Тодруулбал түүнийг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ны албан тушаалтнууд холбоонд бүртгэлтэй газрыг бусдад шилжүүлсэн, худалдсан, үүний хариуд аж ахуйн нэгжүүдээс хөнгөлөлттэй үнээр үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэх хэрэгтэй холбогдуулан яллагдагчаар татах санал гаргасан байна.

АТГ-аас энэ оны зургаадугаар сард МҮЭХ-ны ажилтнуудын эзэмшлийн газарт шалгалт явуулах үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар хүрч ирээд дуулиан дэгдээж байв.