Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцын талаар өнөөдөр НЗД-ын орлогч А.Амартүвшин дараах мэдээллийг өглөө.
Нийслэлд 139 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байгаа ба үүн дээр нэмээд дараа жил 30 сургууль шинээр барихаар газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлээд байгаа юм байна.
Үүнээс ирэх есдүгээр сард 15 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээн авах ба үр дүнд нь 14,000 гаруй хүүхдийн сургууль, 7,500 гаруй цэцэрлэгийн орны багтаамжийг нэмэгдэж байгаа юм байна. Мөн энэ ондоо багтаад 20 барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
2028 он гэхэд Улаанбаатар хот сургууль, цэцэрлэгийн багтаамжийг асуудлыг бүрэн шийднэ гэв. Сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээний засвар болон анги засварын ажил 82 хувьтай явж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!