• 6 сарын 13, Баасан

Маргааш Оносато давбал тавдугаар сарын башёд түрүүлэх болзлоо хангана

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын башё үргэлжилж байна. 

Тэмцээнийг унаагүй тэргүүлж яваа озеки Оносато маегаширагийн 7 Хакүохог ялснаар 12 даваатай боллоо. Түүний араас хоёр унаатай нэхэж явсан ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, секиваке Киришима Б.Лхагвасүрэнд унаснаар даваа, унааны зөрүү холдов.

Харин Киришима 9 даваа, 3 унаатай болсон бол маегаширагийн 17 Асакорюү, комүсүби Вакатакакаге, секиваке Дайешо нар өрсөлдөгчөө ялснаар мөн ижил 9 даваа, 3 унаатай боллоо.

Тодруулбал Оносатогийн араас таван бөх гурван унаатай явна.

Энэ жил 24 настай Оносато маргааш ижил цолтой Котозакүраг буулган авбал дээд зиндаанд дөрөв дэхээ түрүүлж, ёкозүна цолын болзол хангах юм. 

Тэрбээр гуравдугаар сарын башёд 12 даваа, 3 унаагаар тэргүүлсэн билээ.

Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдээс маегаширагийн 8 Онокацү Б.Чойжилсүрэн Буриадын Рога А.Амарсанааг ялснаар тавин хувийн амжилтаа үзүүлж, ирэх сард чансаа ахих бол маегаширагийн 17 Тамашохо Э.Энхманлай Котошоход унаснаар чансаа буурах нь тодорхой болов.

 

Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүд

  • Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн - 9:3
  • Секиваки Киришима Б.Лхагвасүрэн - 9:3
  • Маегаширагийн 3 Тамаваши Б.Мөнх-Оргил - 4:8
  • Маегаширагийн 5 Чиёшоома Г.Мөнхсайхан - 4:8
  • Маегаширагийн 6 Ошома П.Дэлгэрбаяр - 8:4
  • Маегаширагийн 8 Онокацү Б.Чойжилсүрэн - 8:4
  • Маегаширагийн 17 Тамашохо Э.Энхманлай - 4:8
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ZZZ [202.9.46.124] 2025/5/22
Буриадын Рога Амарсанаа гэж БУРУУ бичсэн байна шүү
0 | 0 Хариулах
Zochin [66.181.179.142] 2025/5/23
Roga Amarsanaa chin Russia ulsiin irgen Orosiin Buriad shvv de.
0 | 0 Хариулах
Зочин [183.177.97.156] 2025/5/22
Оносато харин сайн ёкозүна гарах нь. Манай хүн хичээгээд ана мана үзэх хэрэгтэй.
1 | 1 Хариулах
Zochin [66.181.179.142] 2025/5/23
Хошёориюү Оносатог барахгүй ээ. Оносато Озекигийн багш нь Нишиносэки дэвжээний оёоката экс Ёкозүна Кисэносато.
0 | 0 Хариулах
Зочин [183.177.97.156] 2025/5/23
Монгол бөхчүүдийн ид үе нь 30 орчим насанд байх шиг байна. Манай хүн жин нэмээд сайжрана биз.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.143] 2025/5/22
Рога тува штээ. Гэхдээ аав нь Монголын харьяат тува, өөрөө тодорхой бус, ээж нь Оросын тува
0 | 1 Хариулах