Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Казахстанд шимтгэл төлж байсан иргэд ажилласан жилээ тооцуулаад Монголоос өндөр насны тэтгэвэр тогтоолгож авах боломж үүснэ" гэв

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:59 2025/05/22

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцлээ. Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу соёрхон батлах санал хураалтыг маргааш явуулах юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсен "Иргэд 1990 онд хөдөлмөрийн гэрээгээр Казахстан улс руу явж байсан. Зарим нь буцаж ирсэн. Монгол Улсын харьяатаас 1994-2018 онд 61.6 мянган казах иргэн гарсан тоон мэдээлэл байдаг. Түүнчлэн 2001-2017 онд Монгол Улсын харьяатаас гарч Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн болсон боловч буцаж Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон 1.7 мянган иргэн байна. 

Гол нь хөдөө аж ахуй, төрд ажиллаж байгаад явсан хүмүүс тэнд очоод тэтгэвэр авч чадахгүй байгаа. Энд ирсэн хүмүүс мөн адил тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилт гарын үсэг зурснаас өмнөх үеийн хүмүүсийн тэтгэврийг нөхөж олгох уу" гэв.

Түүний асуултад Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар Казахстанд Монгол Улсын 8,036 иргэн оршин сууж байгаагаас 3,115 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллээр Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын 564 иргэн оршин сууж байна.

Энэхүү гэрээ соёрхон батлагдсанаар иргэдэд хоёр боломж нээгдэнэ. Нэгдүгээрт 1998 оноос өмнө Казахстан улсад шимтгэл төлж байсан иргэд ажилласан жилээ тооцуулаад Монгол Улсаас өндөр насны тэтгэвэр тогтоолгож авах боломжтой. Хоёрдугаарт Монгол Улсын иргэн 1998 оноос хойш Казахстан улсад шимтгэл төлсөн бол шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврээ Казахстанд улсаас буцааж авах боломж нээгдэнэ.

Нөгөө талаас дан ганц Казахстанд буй Монголчуудын асуудал биш. Хоёр улсын иргэд Монгол болон Казахстанд ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд Казахстанаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэнэ.

Жишээлбэл Монгол Улсын 60 настай эрэгтэй иргэн Монгол Улсынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн 18 жил төлсөн, Казахстан улсад 1990-2015 оны хооронд нийт 15 жил ажиллаж шимтгэл төлсөн бол Монгол Улсад 18 жил төлсөн шимтгэл болон Казахстан улсад 1998 оноос өмнө найман жил шимтгэл төлснөөр тооцож, эдгээр хугацааг нэгтгэн нийт 26 жил шимтгэл төлснөөр тооцож, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу өндөр насны тэтгэвэр тоолгож авах нөхцөл үүснэ. 

Казахстан улсад 1998 оноос хойш долоон жил шимтгэл төлсөн бол тус улсаас төлсөн шимтгэлтэй уялдсан хуримтлалын тэтгэвэр тогтоолгож Монгол Улсад шилжүүлж авах эрх үүснэ" гэв.

10:38 2025/05/22

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
  • Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл 

шууд үзэх: 

https://www.facebook.com/100064382633728/videos/717297304093965