Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах зорилго бүхий "Огцрох амархан" жагсаал өнөөдөр ес дэх өдрөө 16:00-20:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд буюу Чингис хааны хөшөөний чанх урд үргэлжлэх гэж байна.
Жагсагчдын зүгээс дараах үндсэн шаардлагуудыг тавьж байгаа юм.
Жагсаалыг эхэлсэн цагаас буюу энэ сарын 14-ний өдрөөс эхлэн бага багаар жагсаалыг үймүүлэх зорилго бүхий хүмүүс олон байсан юм. Өчигдрийн жагсаалын тухайд тус үймүүлэгчид илт санаатайгаар “Огцрох амархан” жагсаалд жагсагчдыг хүчирхийлэлд уриалан үймээн самуун дэгдээх гэж удаа дараа оролдсон юм.
Тодруулбал жагсаал үймүүлэгчид 17:00 цагийн орчимд жагсагчдыг өшиглөх, элдвээр хараах, чанга яригчаа чиглүүлэн ярих, дунд нь орж үймүүлэх, зодоон үүсгэх зэрэг үйлдэл гаргаж байв.
2025:05.21 17:00 цаг:
Харин 19:00 цагийн орчимд тэд илт үймээн самуун дэгдээлгүй харин жагсагчдын дунд орж суун, үгээр хатгах, хажуудаа сууж буй хүмүүст жагсаалд оролцохгүй байх зэргийг ухуулах гэж оролдож байв.
2025:05.21 19:00 цаг:
Санаатайгаар хийж буй нь илт эдгээр үйлдлүүд нь улс төрийн зохион байгуулалттай гэдгийг хүн бүр ойлгодог болсон. Урьд урдын жагсаал шиг “тэмээ” гэж эхлээд “ямаа” гэж дуусдаг гол асуудлыг өөр сэдэв рүү холдуулах тактик энэ жагсаал дээр хэрэгжихгүй нь баттай гэдгийг “Огцрох амархан” жагсаал цаг минут өнгөрөх тусам олон хүнээр өргөжиж төгсгөлд нь төрийн дууллаа дуулан тайвнаар өндөрлөсөн өчигдрийн явдал харууллаа.
Жагсаал үймүүлэх гэсэн уг увайгүй оролдлого нь ардчилсан нийгмийн суурь зарчим болох иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал хийх эрхэд ноцтойгоор халдсан хэрэг билээ. Тус “бэрхшээл” гэж хэлэхэд хэтэрхий томдох үйлдлийг үл ажран “Огцрох амархан” жагсаал хамгийн БЭРХ зүйлтэйгээ тэмцэхээр өнөөдөр ч үргэлжлэх юм…
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!