Маргааш буюу тавдугаар сарын 23-ны өдөр Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж сэрүүхэн байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Улаанбаатар хотод ирэх Даваа гараг хүртэл үүлэрхэг байх ба 23-27 хэмийн дулаан байх юм байна.
Тавдугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- Тавдугаар сарын 24-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар,
- Тавдугаар сарын 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- Тавдугаар сарын 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар,
- Тавдугаар сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр,
- Тавдугаар сарын 26-нд Алтайн салбар уулсаар,
- Тавдугаар сарын 27-нд нутгийн баруун хагаст секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Тавдугаар сарын 27-нд нутгийн зүүн хагаст хална
- Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +14...+19 градус,
- Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +27…+32 градус,
- бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
- Тавдугаар сарын 27-нд нутгийн зүүн хагаст хална.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!