БНХАУ-ын Макаогийн сангаас 2025-2026 оны хичээлийн жилд Монгол Улс болон “Бүс ба Зам” дагуух нийт 11 орны иргэнд Макао Улсад суралцах 10 квот бүхий тэтгэлгийг олгохоор болжээ.
Бакалаврын хөтөлбөрт олгох уг тэтгэлгийн хэмжээ 100,000 макао латака буюу ойролцоогоор 45 сая төгрөг юм.
Бүртгэл болон сонгон шалгаруулалт нь зургаадугаар сарын 2-ноос наймдугаар сарын 29-ний хооронд явагдах агаад тэтгэлэг горилогч нь:
Эдгээр их, дээд сургуульд элссэн байх шаардлагатай төдийгүй сургууль нь тухайн оюутны материал шаардлага хангаж байна гэж үзсэн нөхцөлд тэтгэлэгт хамруулах хүсэлтээ Макаогийн санд хүргүүлж, шийдвэрлүүлнэ.
Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 853-87950920, 853-87950913 болон dgaf_info@fm.org.mo цахим хаягт хандан авч болно хэмээн Боловсролын Яамнаас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!