Макаогийн Засгийн газар 2017 оноос “Бүс ба Зам” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Монгол Улсаас Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас хүсэлт тавьсны дагуу уг тэтгэлэгт хөтөлбөрт 2022 оны хичээлийн жилээс эхлэн монгол оюутнуудыг хамруулахаар шийдвэрлэснээ Макаогийн тал албан ёсоор илэрхийлжээ.
Өнөөдрийн байдлаар есөн орны оюутан энэхүү тэтгэлэгт хамрагдаж Макаогийн Их, дээд сургуулиудад суралцаж байна.
Тэтгэлгийг Макаогийн шилдэг зургаан их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцах оюутнуудад олгодог бөгөөд нэг хичээлийн жилд 100,000 макао патака буюу ойролцоогоор 35 сая төгрөгийн тэтгэлгийг дөрвөн жилийн турш олгох юм.
Монгол оюутнууд
- Макаогийн Их сургууль (The University of Macau),
- Макаогийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль (Macao University of Science and Technology),
- Макаогийн Сити их сургууль (City University of Macau),
- Гэгээн Жозефийн их сургууль (University of St. Joseph),
- Макаогийн Политехникийн институт (Macao Polytechnic Institute)
- Макаогийн Аялал жуулчлал судлалын их сургууль (Macao Institute of Tourism Studies) гэсэн 6 их сургуульд тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ илгээх боломж нээгдэж байна.
Эх сурвалж: БШУЯ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!