Уншиж байна ...

ФОТО: ДеМаркус Казинс хасагдах шатны эхний тоглолтод багаа хожилд хөтөллөө

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 12 цаг 16 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн хасагдах шатны тоглолтууд өнгөрсөн Ням гарагт эхэлсэн билээ. 

Тэгвэл өчигдөр улиралд 15 хожиж, 12 ялагдсан "BCH Knights" болон ижилхэн 15:12 амжилттай "Сэлэнгэ Бодонс" баг эхний шатны тоглолтоо хийв.

"Сэлэнгэ Бодонс" баг NBA-гийн дөрвөн удаагийн бүх одод, олимпын аварга ДеМаркус Казинсыг эгнээндээ нэгтгэснээр олны анхаарлыг татаад байгаа юм. 208 см өндөртэй 122 кг жинтэй үлэмж биет америк тоглогч Монголд хийсэн анхны тоглолтод 21 оноо, 14 самбараас бөмбөг авч, дөрвөн оновчтой дамжуулалт, гурван хаалт гүйцэтгэв.

Ялангуяа шийдвэрлэх дөрөвдүгээр үед 11 оноо авснаар гурван үеийн турш оноо дутуу явсан "Бодонс" төгсгөлд 28:11-ээр илүүрхсэн. 

Ингэснээр цувралын эхний тоглолтод "Бодонс" 77:66-гаар өрсөлдөгчөө хожлоо.

Хоёр багийн цувралын хоёр дахь тоглолт маргааш буюу энэ сарын 12-нд 18:10 цагаас болох юм.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг