Уншиж байна ...

“Монгол Улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх” төслийн нээлт боллоо

ikon.mn
Өчигдөр 20 цаг 12 минут
ikon.mn

ERASMUS+ RETEACH буюу "Монгол Улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх" төслийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. 

зураг
 

Үндэсний хэмжээнд гурван жилийн хугацаанд үргэлжлэх энэхүү төслийн арга хэмжээг нээж Отгонтэнгэр их сургуулийн ректор, доктор, дэд профессор Н.Энхзаяа, Боловсролын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нар үг хэллээ. Мөн Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Ина Марчюлёните цахим мэндчилгээ дэвшүүлэв. 

зураг
 
зураг
 

Элчин сайд Ина Марчюлёните “Багшийн боловсролыг шинэчлэх, боловсролын чанарыг сайжруулж, ирээдүйн хөгжилд нийцүүлэхэд Отгонтэнгэр Их Сургууль тэргүүлэх үүрэг гүйцэтгэж буй нь үнэлүүштэй. RETEACH төсөл нь зөвхөн нэг сургуулийн санаачилга биш бөгөөд Боловсролын Яам болон Монголын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны үр дүн юм. Энэхүү хамтын ажиллагаа нь төслийн зорилтыг Монгол Улсын боловсролын тэргүүлэх чиглэлтэй нийцүүлэх, тогтвортой, цогц шинэчлэлд хүргэх чухал ач холбогдолтой.” хэмээн онцоллоо.

зураг
 
зураг
 

Уг төсөл нь Монгол Улсад багшийн боловсролын чанарыг сайжруулах, боловсролын тогтолцоог Европын туршлагатай уялдуулах зорилготой.

Төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр Их Сургууль ажиллаж байгаа бөгөөд Румыны Брасов дахь Трансилваний Их Сургууль, Италийн Палермогийн их сургууль, Боловсролын хамтын ажиллагааны байгууллага CESIE, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, МУИС-ийн Зүүн Бүсийн Сургууль, Хангай Дээд Сургууль, Дархан Дээд Сургууль зэрэг гадаад, дотоодын их сургуулиуд, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтран хэрэгжүүлж байна.

зураг
 

Төслийн үр дүнд Европын багшийн боловсролын бодлого, сургалтын шинэ аргачлалаас суралцаж, МУ-ын 2032 он хүртэлх Багшийн боловсролын  стратеги, ногоон хөгжил, дижитал шилжилтэд нийцсэн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулахаас гадна холбогдох байгууллагуудын ажилтнуудын чадавхыг дээшлүүлж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулах юм.

Төслийн нээлтэд оролцогч байгууллагуудын төлөөлөл 70 орчим багш, ажилтан, судлаачид оролцож, байгууллага, үйл ажиллагаагаа танилцуулж, Төслийн Удирдлагын бүтэц, Түншлэлийн гэрээ, төсөв санхүү, төслийн ажлын түгээн дэлгэрүүлэлт, чанарын хяналт, баталгаажуулалт, жилийн ажлын нарийвчилсан төлөвлөгөө, дараагийн зохицуулах уулзалтын тов зэрэг асуудлыг 3-р сарын 11, 12-ны өдрүүдэд хэлэлцэнэ.

зураг