Уншиж байна ...

Нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт ирэх сарын 7-ноос эхэлнэ

Б.Бадамгарав, IKon.mn
Өчигдөр 11 цаг 26 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг дуустал "Бие даалтын долоо хоног" болно. 

Энэ хугацаанд танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулах учиртай. Үүний дараах долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 7-11-нд сурагчдын хоёрдугаар улирлын амралт болж, гуравдугаар улирлын хичээл дөрөвдүгээр сарын 14-нд эхлэх юм. 

Орон нутгийн сургуулиудад "Бие даалтын долоо хоног" нь энэ сарын 24-нөөс 28-ныг дуустал үргэлжлэх хуваарьтай байна. Мөн орон нутгийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 11-нийг дуустал хоёр долоо хоног үргэлжилж, дөрөвдүгээр сарын 14-ноос шинэ улирлын хичээл нь эхэлнэ. 

зураг