“Жүр Үр” ХХК Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 15 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТОП 100 аж ахуйн нэгж” шалгаруулалт нь улс орны эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, тогтвортой өсөлтийг бий болгож буй байгууллагуудыг тодруулдаг нэр хүндтэй үнэлгээ юм.

“Жүр Үр” ХХК 9 дэх удаагаа ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч, үндэсний үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрээ дахин бататгалаа.

100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай үйлдвэрлэгчийн хувьд Жүр Үр ХХК эх орондоо үнэ цэн бүтээж, тогтвортой ажлын байр бий болгох, ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн төлөө тасралтгүй ажиллаж байна.

зураг
 

2025 онд Жүр Үр ХХК орчин үеийн дэвшилтэт технологи бүхий шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж, үйлдвэрлэлийн хүчин чадал, чанарын удирдлага, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг шинэ түвшинд хүргэсэн. Мөн олон улсын FSSC 22000 хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, хэрэглэгчдэд хүрэх бүтээгдэхүүн бүрийн чанар, аюулгүй байдлыг олон улсын шаардлагад нийцүүлэн баталгаажуулж байна.

Үүнээс гадна Байгаль орчин, Нийгэм, Засаглал (ESG / БОНЗ)-ын зарчмуудыг үйл ажиллагаандаа үе шаттайгаар хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийг эрхэмлэн ажиллаж байна. Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, нөөцийн хэмнэлттэй үйлдвэрлэлийг дэмжих, ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн хамгааллыг хангах, ил тод, ёс зүйтэй засаглалыг төлөвшүүлэх нь Жүр Үр компанийн хөгжлийн салшгүй хэсэг болсон юм.

Энэхүү амжилтын ард өдөр бүр сэтгэл, зүтгэлээ зориулан ажилладаг нийт хамт олон, бидэнд итгэл хүлээлгэн сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгчид, харилцагч байгууллагууд болон хамтран ажиллагч түншүүдийн үнэтэй хувь нэмэр бий.

Та бүхний итгэл, дэмжлэг бидний хамгийн том урам зориг бөгөөд Жүр Үр ХХК цаашид ч чанар, инновац, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн Монгол Улсын эдийн засаг, хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байх болно.

Биднийг үргэлж дэмждэг нийт хэрэглэгчид, харилцагчид, хамтран ажиллагч түншүүд болон үе үеийн ажилтан, албан хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

зураг
 

АЗ ЖАРГАЛАА ХУВААЛЦЪЯ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.