Алтан Жолоо Групп Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 23 дугаар байрт эрэмбэлэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
15 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг байгууллагуудыг тодруулдаг “ТОП-100 Аж Ахуйн Нэгж”-ийн 2025 оны шалгаруулалтад Алтан Жолоо Групп 23 дугаар байрт эрэмбэлэгдэж, өнгөрсөн оноос 5 байраар ахиж амжилтаа бататгалаа..

Улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ, бий болгосон ажлын байр, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үр өгөөж зэрэг үзүүлэлтээр үнэлэгддэг энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад Алтан Жолоо Групп 25 дахь жилдээ дараалан багтаж байгаа нь байгууллагын тогтвортой өсөлт, хариуцлагатай үйл ажиллагааны бодит илэрхийлэл юм.

зураг
 

1992 онд үүсгэн байгуулагдсан Алтан Жолоо Групп нь гадаад, дотоод худалдаа, шингэн хүнсний үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл, барилга угсралт, хөрөнгийн менежмент зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлэн хөгжүүлж, өнгөрсөн онд автомашины худалдааны чиглэлээр Алтан Жолоо Моторс компанийг байгуулснаар өдгөө 10 гаруй охин компанитай болж, Монгол Улсын эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтад бодит хувь нэмэр оруулсаар байна.

Бидний энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцсэн хэрэглэгч, үйлчлүүлэгчид, бизнесийн түншүүд, харилцагч байгууллагууд болон нийт ажилтан, албан хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

зураг
 

“АМЖИЛТЫН ЖОЛООГ ХАМТДАА” АЛТАН ЖОЛОО ГРУПП

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.