Манай улсыг зорин ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 19 хувиар өссөн байна

П.Сайнжаргал, IKON.MN
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 568,989 гадаадын жуулчин хүлээн авчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 90,537 жуулчнаар буюу 18.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Сүүлийн дөрвөн жилийн долоодугаар сарын 31-н хүртэлх манай улсад ирсэн жуулчдын тоог харьцуулбал:

  • 2023 он: 364,594 жуулчин
  • 2024 он: 435,037 жуулчин
  • 2025 он: 478,452 жуулчин
  • 2026 он: 568,989 жуулчин

Харин зөвхөн долоодугаар сард Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо дараах байдалтай байна.

  • 2023 он: 100,911 жуулчин
  • 2024 он: 139,502 жуулчин
  • 2025 он: 128,808 жуулчин
  • 2026 он: 150,257 жуулчин

Энэ оны долоодугаар сард ирсэн жуулчдын тоо нь өмнөх оны мөн сараас 21,449 жуулчнаар буюу 16.7 хувиар нэмэгдэж, сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр сарын үзүүлэлт болсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээллээ.