Үер, ус тогтдог эрсдэлтэй газруудад техник хэрэгслээ урьдчилан байршуулсныг мэдээлэв
Нийслэл хотод үргэлжилж байгаа дэд бүтцийн ажлын явцыг өнөөдөр танилцуулав.
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлснээр үерийн хамгаалалтын далан, суваг, ус зайлуулах байгууламжийн засвар, цэвэрлэгээ 55 хувь, ус тогтдог 16 байршилд борооны ус зайлуулах шугам татах ажил 72 хувийн гүйцэтгэлтэй байна.
Туул-1 коллектор, Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах усан сангийн ажил Туул-1 коллекторын газар чөлөөлөлт 93 хувь, Сэлбэ голын усан сангийн газар чөлөөлөлт 39 нэгж талбараас 10-ыг шийдвэрлэжээ.
Нийслэл, дүүргүүдийн Шуурхай штабууд үер, ус тогтдог эрсдэлтэй газруудад техник хэрэгслээ урьдчилан байршуулж, 700 гаруй хүн, 160 гаруй техник, 51 мото помпоор аливаа нөхцөл байдалд шуурхай ажиллахад бэлэн байдлыг хангасан гэнэ.
Дулаан хангамжийн чиглэлээр 17 байршилд 18.7 км дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил 62.5 хувь, цахилгаан хангамжийн чиглэлээр 30.9 км цахилгаан шугамын шинэчлэл 52 хувь, урсгал засвар 97.1 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бол орон сууцны хорооллын ашиглалтын хугацаа дууссан шугам сүлжээг шинэчлэх ажлын хүрээнд 19 байршилд 15 км шугам сольж байгаа гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

