Хоногийн хугацаанд жолооны эрхээ хасуулсан долоон иргэн согтуурсан үедээ дахин жолоо барьжээ
Нэг хоногийн хугацаанд (2026.08.02)-нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн долоон тохиолдол бүртгэгдсэнийг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээлэв.
Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн тоо буурахгүй байгаа учраас согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон аливаа үйлдэлд хатуу хариуцлага тооцуулж, насан туршид нь жолоо барих эрхийг хасдаг байх тухай хуулийн төслийг өргөн барина гэж ХЗДХ-ийн сайд мэдээлж байсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

