Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулах өргөдөлд 16 мянган хүн гарын үсэг зуржээ

Н.Эрхбаяр, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод 2024 оны арваннэгдүгээр сарын 8-наас тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохыг тодорхой шалгууртай болгож, журмаар хязгаарлаж эхэлсэн

Тэгвэл энэхүү журмын хууль зүйн үндэслэл, хэрэгжилтийн үр нөлөө, иргэдийн үндсэн эрхэд үзүүлж буй нөлөөллийг дахин нягталж, хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж иргэн Д.Галсанцэрэн энэ оны долоодугаар сарын 14-нөөс цахим өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ.

33,000 гарын үсэг цуглуулах зорилготой энэхүү өргөдөлд өнөөдрийн 10:40 цагийн байдлаар 16,166 хүний дэмжлэгийг авчээ. Уг өргөдөлд 33 мянган хүн гарын үсэг зурвал УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох байнгын хороогоор тухайн асуудлыг хэлэлцэх юм.

зураг
 

Иргэн Д.Галсанцэрэн өргөдлийнхөө тайлбарт "Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олгохыг тоон хязгаарлалтаар зохицуулж буй журам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх эрхийг бодитоор хязгаарлаж, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байна. Уг журам хэрэгжиж эхэлснээс хойш замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах үндсэн зорилго нь бодит үр дүнд хүрсэн нь тодорхой бус хэвээр байгаа бөгөөд нөгөө талаас улсын дугаарын хомсдол, автомашины үнийн өсөлт, дамлан худалдаалах нөхцөл бүрдэх зэрэг сөрөг үр дагавар үүссэн талаар олон нийтээс шүүмжлэл гарсаар байгаа" гэсэн байна.

Цахимд өргөдөлд гарын үсэг зурах: https://petition.parliament.mn/