"КОП-17 бага хурал дээр нийслэлийн зүгээс ажил хариуцаж буй нийт удирдлага, ажилтныг есдүгээр сарын 3-н хүртэл үндсэн ажлаас нь түр чөлөөлнө"

Н.Эрхбаяр, iKon.mn
35 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын өмнөх талбайд хуралдаж, гарсан шийдвэрийн талаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр удахгүй эхлэх КОП-17 бага хурлын үеэр дэлхийн хотын дарга нарын форум болох талаар КОП 17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газрын захирал Б.Баттулга мэдээлэл өглөө. 

"Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (КОП-17)-ыг зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдрийн шуурхай зөвлөлийн хурлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. 

Өнөөдрийн байдлаар төслийн талбайн гүйцэтгэл 90 хувьд хүрсэн. Наймдугаар сарын 5-10-ны хооронд НҮБ-д төслийн талбайг хүлээлгэж өгнө. Тус талбай дээр хэрэгжиж буй улс нийслэлийн төсвөөр хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг улсын комисст авахтай холбоотой үүрэг өглөө. 

КОП-17 бага хурлын үеэр буюу энэ сарын 20-22-ны өдрүүдэд хотын дарга нарын форумыг Улаанбаатар хот түүчээлэн зохион байгуулна. Энэ форумын үеэр дэлхийн томоохон хот болон хөгжиж хотын дарга, төлөөллүүд ирнэ. Тухайлбал Токио, Бонн хотын дарга нар болон олон улсын банк санхүүгийн байгууллагууд хүрэлцэн ирэхээр бүртгэлээ баталгаажуулсан.

КОП-17 бага хурал дээр нийслэлийн зүгээс ажил хариуцаж буй нийт удирдлага, ажилтнуудыг өнөөдрөөс эхлүүлээд есдүгээр сарын 3-н хүртэлх хугацаанд үндсэн ажлаас нь түр чөлөөлж, тус хурлын бэлтгэл ажилд гол анхаарлаа хандуулахыг үүрэг болгосон" гэв.