ҮЙЛ ЯВДАЛ: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө

ikon.mn
58 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

ХУД-ийн ЗДТГ-ын нэг давхарт

10:30 цагт “UB Time” мэдээллийн цаг. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва болон албаны хүмүүс шуурхай хурлаар өгсөн үүрэг чиглэлийн биелэлт, хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэнэ.

Эрүүл мэндийн яамны хурлын Б танхимд

11:00-12:20 цагт “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно. Хэвлэлийн бага хурлаар эхийн сүүгээр хооллолтын ач холбогдол, хүүхдийн эрүүл өсөлт хөгжил, дэлхийн 7 хоногийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Хөнгөн цагааны үйлдвэр барихыг эсэргүүцэж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малчид, иргэдээс мэдээлэл хийнэ.