Г.Билгүүн: 60 цахилгаан автобус, 66 дунд оврын автобус худалдаж авна

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ жил нийтийн тээврийн парк шинэчлэл болон автобусны үйлчилгээний зохицуулалтад орж буй өөрчлөлтийг танилцууллаа. Нийтийн Тээврийн Бодлогын Газрын дарга Н.Билгүүний мэдээлснээр М1-М6 чиглэлийн автобуснуудын дундын зогсоолоос эх авхуулдаг болсноор хүлээгдэл багасжээ.

Харин нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд цахилгана автобус 60, дунд оврын автобус 66, хүүхдийн автобус 50 ширхгийг худалдаж авахаар болов.

Шинээр авч байгаа дунд оврын автобуснуудыг гэр хорооллын бүс рүү богино эргэлтээр явуулахаар төлөвлөсөн байна.