“The Hu” хамтлагийн “WOLF TOTEM” тоглолтын стратегийн түншээр ХААН Банк ажиллана

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол язгуур урлагийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулан, дэлхий дахинаа "Хүннү рок" урсгалыг тунхаглан таниулж буй  "The Hu" хамтлаг 10 жилийнхээ ойд зориулан энэ сарын 8-ны өдөр “WOLF TOTEM | World Premiere” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ.  

ХААН Банк тус тоглолтын стратегийн түншээр хамтран ажиллаж буй бөгөөд үндэсний өв соёлоо хамгаалах, сурталчлах, соёл урлагийг дэмжих зорилгоор "The Hu" хамтлагтай баяр наадмын өмнөхөн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, тус хамтралын эхлэл болгон “Аавын мөр” хэмээх сайхан уран бүтээлийг нь дэмжин үзэгч, сонсогчдын хүртээл болгосон билээ.

зураг
 

“The Hu" хамтлагийн хувьд энэ жилийн дэлхийг тойрох аялан тоглолтын албан ёсны эхлэл нь “WOLF TOTEM” тоглолт юм. Энэ бол зөвхөн 10 жилийн ойн тоглолт биш, дэлхийд Монголын нэрийг дуурсгасан хамтлагийн дараагийн арван жилийн эхлэлийг зарлаж, Монголын хөгжмийн ертөнцөд шинэ хуудсыг нээх түүхэн үйл явдал байх болно” гэдгийг уран бүтээлчид хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон. 

2016 онд Улаанбаатар хотод байгуулагдсан тус хамтлаг Монголын уламжлалт хөгжим, морин хуур, төмөр хуур, хөөмий, хархирааг орчин үеийн рок хөгжимтэй хослуулан "Хүннү рок" хэмээх цоо шинэ урсгалыг бий болгож, Монголын соёл, түүх, өв уламжлалыг дэлхийн хөгжмийн тавцанд таниулаад буй билээ.

зураг
 

Өдгөө “The Hu" хамтлагийн уран бүтээлүүд дэлхий даяар 900 саяы хүнд хүрч, “Billboard”-ын жагсаалтыг дөрвөн долоо хоног тэргүүлээд зогсохгүй Star Wars Jedi: Fallen Order болон түүний үргэлжлэл Star Wars Jedi: Survivor тоглоомуудын хөгжмийг бүтээж, эдгээр бүтээлийн хөгжмийн цомог “Grammy Awards”-ын Best Score Soundtrack for Visual Media төрөлд шалгарсан.

Үүнээс гадна “Metallica Blacklist” төсөлд оролцож, Glastonbury, Coachella зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй фестивалиудад тоглон, “Iron Maisden” хамтлагийн дэлхийг тойрсон аялан тоглолтын тусгай зочноор оролцож, олон сая сонсогчдод уран бүтээлээ хүргээд байна.

10 жилийн турш дэлхийг тойрон аялан тоглож, дэлхийн өнцөг булан бүрд үнэнч фэнүүдийн хүрээллийг бүрдүүлсэн арвин туршлагаа "The Hu" хамтлаг энэ удаа эх орондоо өргөн цар хүрээ, тайзны шийдэл, үзүүлбэр бүхий карьерийнхаа хамгийн том тоглолтыг толилуулах гэж байна. Мөн үүний зэрэгцээ гурав дахь студийн цомог “HUN”-аа танилцуулж, дэлхийг тойрсон шинэ аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөөд буй.

зураг
 

ХААН Банк “The Hu" хамтлагийн “WOLF TOTEM” тоглолтын стратегийн түншийн хувиар хамтлагийн үнэнч фэнүүд, үзэгч сонсогчдод зориулан сонирхолтой эвент, хөнгөлөлт урамшуулал санал болгох төдийгүй цаашдын  уран бүтээлд нь дэмжлэг үзүүлж, урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллах юм.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.