2026 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг ЭНДЭЭС үзнэ үү.
1 Энэ дүнд олон улсын арбитрт хэлэлцэгдэж буй 2.9 их наяд төгрөгийн татварын маргааны дүн багтсан болно.
“Оюу толгой” компани 2025 онд нийт 2.34 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлж, шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа. Энэ дүн нь Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын ойролцоогоор 9 хувийг бүрдүүлж байгаа нь улсын төсвийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, төсвөөр санхүүждэг салбаруудын тогтвортой үйл ажиллагааг хангахад чухал хувь нэмэр оруулж байгааг илтгэж байна. https://shorturl.at/rmjgQ
Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрээр "Оюу толгой" компани ТОП-100 жагсаалтыг 4 дэх жилдээ тэргүүлсэн нь компанийн бодит үр өгөөж, бүтээж буй үнэ цэн, татварын орлого, ажлын байр болон дотоодын худалдан авалтаар дамжуулан улс орны хөгжилд оруулж буй хувь нэмрийг дахин бататган харууллаа.
Судалгаа, зөвлөх үйлчилгээний бие даасан MMCG компанийн хийсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгэмд "Оюу толгой" компанийн оруулж буй хувь нэмэр” судалгааны үр дүнтэй доорх холбоосоор танилцах боломжтой. https://shorturl.at/7Z5Qm
2026 оны хоёрдугаар улиралд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалин хэлбэрээр 2.2 их наяд төгрөг дотоодод зарцуулжээ. Энэ нь Оюу толгойн үйл ажиллагааны үр өгөөжөөр өдөр бүр 24.4 тэрбум төгрөг Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд орсон гэсэн үг юм.
Тус улиралд нийт 696 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 519 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 85 хувийг буюу 1.3 их наяд төгрөгийн худалдан авалтыг эдгээр дотоодын компаниудаас авчээ.
Оюу толгой үйлдвэр нь үйл ажиллагаа явуулж буй орон нутагтаа тогтвортой хөгжлийг дэмжин түншилж байна.
“Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”-ийн үйл ажиллагааны хүрээнд боловсрол, хүүхдийн хөгжил, эрүүл мэндийн чиглэлээрх хамтын ажиллагаа, санаачилгууд улам өргөжиж байна. 2,000 гаруй сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагчдыг хамарсан “Дэлхийн иргэд Ханбогдоос 2026” боловсролын өдөрлөгийг тав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаад “Grow to Glow” уриа дор “Говийн бүсийн англи хэлний багш нарын зөвлөгөөн”-тэй хамтран зохион байгуулж, мэдлэг, туршлага солилцох, хамтран суралцах, урам зориг түгээх өргөн цар хүрээтэй арга хэмжээ боллоо.
Мөн “Х.О.Т” хөтөлбөрийн хүрээнд Хүүхдийг ивээх сангийн “Би найзаа дэмжинэ” төсөлтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан, өсвөр үеийнхний сэтгэлзүй, зан үйлийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай дэмжлэгийг цаг алдалгүй хүргэх, хүүхдэд ээлтэй орчныг бэхжүүлэх ажлыг эхлүүлэв.
Түүнчлэн Ханбогд суманд “Илгээлтийн багш” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, 9 багш оролцон, 2,700 гаруй сурагчдад хүрч орон нутгийн боловсролын хөгжилд бодит хувь нэмэр орууллаа.
Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханхонгор, Ханбогд, Баян-Овоо, Цогт-Овоо, Манлай, Сэврэй, Баяндалай, Мандал-Овоо, Булган, Номгон, Хүрмэн, Ноён, Гурвантэс зэрэг сумдтай санхүүжилтийн квотын гэрээг зурснаар Өмнөговь аймгийн бүх сумтай 2026 оны квотын гэрээг байгуулж, орон нутгийн хэрэгцээнд тулгуурласан төслүүдийг үргэлжлүүлэн дэмжих суурь тавигдлаа. Гэрээгээр өмнөх жилүүдэд тус бүрд нь хэрэгжүүлсэн цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, дэд бүтэц, хог хаягдлын менежмент, иргэдийн орчныг сайжруулах болон хүүхэд, залуусын хөгжлийг дэмжсэн олон төслийн үр дүн дээр тулгуурлан орон нутгийн бодит хэрэгцээнд чиглэсэн тогтвортой хөгжлийн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэхээр тохиролцов.
2024–2028 онд хэрэгжиж буй “Боловсрол Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Даланзадгад сумын 6 дугаар сургуульд “Говийн байгаль, экологи танин мэдэхүйн танхим” байгууллаа. Уг танхим нь тухайн сургуулиар хязгаарлагдахгүй бусад сургуулиудын сурагчдад ч байгаль, экологийн боловсрол олгох сургалт, танин мэдэхүйн нээлттэй орчин бүрдүүлж байгаа юм.
“Оюу толгой” компани ирээдүйн чадварлаг уурхайчид, инженерүүд, салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ тууштай оруулсаар байна.
“Оюу толгой” компани Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-д эрдсийг өндөр нарийвчлалтай шинжлэх зориулалт бүхий SEM (Scanning Electron Microscope) төхөөрөмжийг 276 сая төгрөгийн санхүүжилтээр хүлээлгэн өглөө. Хүдэрт агуулагдах эрдсийн хэмжээг өндөр нарийвчлалтай тодорхойлох нь баяжуулах үйлдвэрийн бөмбөлөгт тээрмийн нунтаглалтын горимыг оновчтой тохируулах, улмаар металл авалт эдийн засгийн үр ашигтай байхад чухал нөлөөтэй тул эдгээр тоног төхөөрөмж нь зэсийн баяжмал үйлдвэрлэлийн үр ашиг, чанарыг сайжруулахад стратегийн ач холбогдолтой юм.
Оюу толгой үйлдвэр энэхүү шинжилгээг тогтмол хийлгэдэг бөгөөд Монгол Улсад шаардлагатай техник, технологи, хүний нөөцийн боломж бүрдээгүй тул Австрали Улсын Бундора судалгаа, хөгжүүлэлтийн төв рүү дээжээ илгээж, шинжилгээний хариугаа 4-5 сарын дараа хүлээн авдаг байсан юм. Харин энэхүү дэвшилтэт технологийг дотооддоо нэвтрүүлснээр 14 хоногийн дотор шинжилгээ хийх боломж бүрдэж, тээвэрлэлт болон гаалийн зардлыг бууруулж байна. Цаашлаад, энэхүү лаборатори нь зөвхөн Оюу толгойд төдийгүй Монголын уул уурхайн салбарын бусад аж ахуйн нэгжүүдэд ч өндөр ач холбогдолтой юм. https://shorturl.at/X6Mav
“Оюу толгой” компани алслагдмал дүүргийн өсвөр үеийнхний сэтгэл зүй, нөхөн үржихүй болон бие бялдрын эрүүл мэндийг дэмжих зорилгоор 6 жилийн өмнө санаачлан эхлүүлсэн “Гэрэлт” төсөл нь өдгөө нийт 25 ЕБС-д хэрэгжиж, 66,000 гаруй хүүхэд, эцэг эхэд хүрээд байна. “Гүүд нэйборс Монгол” ОУТББ, “Эрүүл ирээдүйн эзэд” ТББ болон “Монголын Жюү жицүгийн холбоо”-той хамтран хэрэгжүүлж буй тус төслийн хүрээнд 2025–2026 оны хичээлийн жилийн үр дүнгээр 4 сургуулийн 8–12 дугаар ангийн 1,000 гаруй сурагчдыг хамруулсан судалгаагаар нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг дунджаар 11%-аар нэмэгдсэн байна.
Зургаан жилийн хугацаанд нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр зөвлөгөө, сургалтын 50 жишиг танхим байгуулж, 40,000 гаруй хүүхдэд сургалт зохион байгуулан, 622 эрсдэлтэй тохиолдлыг эрт илрүүлж мэргэжлийн тусламжид холбон зуучилсан бөгөөд 643 үе тэнгийн зөвлөгч бэлтгэн, хүүхэд хамгааллын бодит арга хэмжээг хэрэгжүүлжээ. Мөн сэтгэл зүй, бие бялдрын хөгжлийг хослуулах хүрээнд жюү жицүгийн 3 клуб шинээр байгуулж, 200 гаруй хүүхэд хамрагдан, үндэсний болон олон улсын тэмцээнээс 200 гаруй медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.
2026-2027 оны хичээлийн жилд Гэрэлт төсөл Чингэлтэй дүүргийн 23, 49, 50, 149-р сургуулиудад хэрэгжиж, хууль зүйн зөвлөгөө болон сурагчдын унших чадварыг дэмжих шинэ чиглэлүүдэд өргөжүүлэхээр төлөвлөж байна. https://shorturl.at/V2vkA
Тайлант хугацаанд 141 түнш байгууллагын нийт 7,093 ажилтныг сургалтын хөтөлбөрүүдэд хамруулж, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүллээ. Үүнд:
“Оюу толгой” компанийн үйл ажиллагаа зөвхөн уурхайн талбараар хязгаарлагдахгүй Монгол орны өнцөг булан бүрд эерэг нөлөөллийг бий болгож байна.