“Эцэс төгсгөлгүй” сорилттой тулгарсан Ариана Гранде уран бүтээлээ завсарлаж, олон нийтийн анхаарлаас холдохоор болов
33 настай Америкийн поп од Ариана Гранде ирэх сард “Eternal Sunshine” аялан тоглолтоо дуусгасны дараа уран бүтээлээ түр завсарлаж, олны нүднээс хол амьдрахаар болжээ. Уг аялан тоглолтын дараа тэр нэгэн мюзикл уран бүтээлд дүр бүтээх байсан ч цуцлагдаж, оронд нь өөр хүн тоглуулахаар болсон байна.
“People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа түүний төлөөлөгч дуучны гадаад төрх “олны анхаарлыг их татаж, эцэс төгсгөлгүй зовлон бэрхшээл” үүсгэж байгаа тул ингэхээр болсныг тайлбарлажээ.
Сүүлийн жилүүдэд Грандегийн гадаад төрх, эрүүл мэндийн асуудал хүмүүсийн дунд тархсан цуурхлын нэг сэдэв болоод байгаа.
Хоёр хоногийн өмнө худалдаанд гарсан түүний сүүлийн “Petal” цомгийг дагалдсан дууны видео клип асуудлыг улам хурцатгажээ.
Цомгийн нэртэй ижил нэртэй “Petal” дууны видеонд тэр шүүгчдэд олон удаа шалгуулаад байнга шүүмжлэл сонсож байгаа уран бүтээлчийн дүрд тоглосон байна. Эцэст нь цөхөрсөн тэр цахилгаан хөрөө бариад шүүгчид рүү дайрч байгаагаар видео төгсдөг юм.
Грандегийн аялан тоглолтын сүүлчийн концерт есдүгээр сарын нэгний өдөр Лондонд зохион байгуулагдана.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

