Наймдугаар сарын 4-нөөс эхлэн машинуудыг тэгш, сондгойгоор хязгаарлан нэг удаад 50,000 төгрөгт шатахуун борлуулна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Шатахууны оочерыг зохицуулахын тулд энэ сарын 15-ныг дуустал хязгаарлалт тогтоохоор боллоо.
Энэ талаар сайд Г.Дамддинням "Наймдугаар сарын 4-нөөс эхлэн Улаанбаатар хотод календарийн тэгш, сондгой өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно. Нэг удаагийн цэнэглэлтийг 50,000 төгрөгөөр хязгаарлана. Саванд өгөхгүй. Энэ бол нөөцөө зөв хуваарилах, орон нутгийн иргэддээ боломж олгох, нийт иргэнийхээ цагийг үрэхгүй байх, тэгш боломж олгох зохицуулалт" гэлээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

