ҮЙЛ ЯВДАЛ: Үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, нийслэлийн хэмжээнд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө

ikon.mn
51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Онцгой байдлын газарт

10:00 цагт Үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, нийслэлийн хэмжээнд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

МОНЦАМЭ агентлагийн "Мэдээллийн төв"-д

10:00-11:00 цагт КOП-17 бага хурлын сэдэвчилсэн өдрүүдийн танилцуулга, амралтын өдрийн үзвэр үйлчилгээ, арга хэмжээний талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал болно.

“Монгол ньюс”-ийн хурлын зааланд

12:00 цагт Аялал жуулчлалын Мэргэжлийн Холбоо болон салбарын бизнес эрхлэгч нар шатахууны хомсдолоос шалтгаалж салбар 0 зогсолтод хүрч буй талаар мэдээлэл хийнэ.

Боловсролын яаманд

14:00 цагт Боловсролын салбарын 2027 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах хэлэлцүүлэг зохион байгуулагдана.