Б.Түмэнцогт: Эхийн сүүгээр тогтмол хооллосноор нярайн үеийн шарлалтаас сэргийлдэг
Эхийн сүүгээр хооллолт: Амьдралын тогтвортой эхлэл уриан дор "Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 7 хоног" Улаанбаатар хотод энэ сарын 1-нээс 7-ны өдрүүдэд үргэлжилж байна.
Эрүүл мэндийн сайдын А/219 тоот тушаалд “Шинэ төрсөн нярайг нэг цагийн дотор амлуулах болон зургаа хүртэлх сартай хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох ёстой” гэж тус тус заажээ. Энэ хүрээнд "Интермед" эмнэлгийн эх барих эмэгтэйчүүд, нярайн тасгийн ахлах эх баригч Б.Түмэнцогт дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
Тэрбээр “Манай эмнэлэг нь анхны амлуулалтыг 80.2 хувь, зургаа хүртэлх сартай хүүхдийн эхийн сүүгээр хооллолтыг 60 хувьтай байлгах зорилгын хүрээнд ээжүүдэд хэрэгтэй зөвлөмжүүдийг тогтмол хүргэж, дэмжиж ажилладаг. Дөнгөж төрсөн нярайн шарлалт бол ээжүүдэд тулгардаг хамгийн том айдас. Харин эхийн сүүгээр тогтмол хооллосноор нярайн үеийн шарлалт болон бусад халдварт өвчин эндэгдлээс ч сэргийлдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

