Хүчтэй салхи шуурга, гал, үер усны ослоос 56 иргэнийг авран хамгаалжээ

П.Зоригт, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ. 

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна. 

Нийт дуудлагын

  • 56 нь объектын гал түймэр,
  • 13 нь үер,
  • нэг нь хүчтэй салхи шуурга,
  • нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдлийн дуудлага байсан бол 25 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байжээ.