"The MongolZ" баг IEM Cologne Major-2026 тэмцээнийг гуравдугаар шатнаас өндөрлүүллээ
Цахим спортын Counter Strike-2 тоглоомын энэ оны эхний Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "Intel Extreme Masters Cologne Major 2026" тэмцээн гуравдугаар шатны сүүлийн тойргийн тоглолтуудаар үргэлжилж байна.
Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсын "The MongolZ" баг Playoffs буюу шөвгийн наймд шалгарахын төлөө Аргентины "9z Team" багийн эсрэг өнөөдөр тоглож, 0:2 онооны харьцаатай ялагдлаа.
Тэд гуравдугаар шатанд Украины "B8", "Monte" багийг хожсон бол ОХУ-ын "BetBoom Team", Украины "Natus Vincere", Аргентины "9z Team" багт хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

