Согтуугаар жолоо барьж яваад Энхтайваны гүүрнээс машинтайгаа унасан осол гарлаа
Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 06:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгахад Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гүүрнээс автомашинтайгаа унаж гэмтсэн байна.
Тухайн жолоочийн согтолтын зэрэг 1.38 байжээ. Одоогоор ослын шалтгаан нөхцөлийг тодруулах ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
