Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

СЗХ-ноос ХасБанк ХК-д ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийг нэгтгэх зөвшөөрөл олголоо

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 7 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 7-р сарын 24-ний ээлжит хуралдаанаар ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн нэгдэл (ТСН) ХХК-ийг ХасБанканд нэгтгэх хэлбэрээр компанийг өөрчлөн байгуулах, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг олголоо.

Энэ шийдвэрийн дагуу ТСН-ийн хувьцаа эзэмшигчид нь ХасБанк ХК-ийн шууд хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмшлийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д бүртгэн баталгаажуулах юм.

Ийнхүү ХасБанк системийн банкнуудаас Банкны тухай хуулийн дагуу нэг хувьцаа эзэмшигчийн 20%-ийн шаардлагыг албан ёсоор хангаж буй эхний банк болж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.