Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №9

A.Жаргал
2016 оны 1 сарын 17
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Зорчих хэсэг хэдэн эгнээтэй вэ?
МУ-н ЗХД-ийн 1.4-т автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух зурвасыг "Эгнээ" гэж заасан. Иймд зорчих хэсэг хоёр эгнээтэй байна. Хариу:2
1. Нэг
2. Хоёр
3. Гурав
2
Зам тээврийн осолд холбогдсон жолооч ямар үүрэг хүлээх вэ?
МУ-ын ЗХД-ийн 2.5.а-д зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг тавих үүрэгтэй гэж заасан.Хариу: 3
1. Зөвхөн ослын дохионы гэрлээ асаана
2. Зөвхөн ослын зогсолтын тэмдгийг тавина
3. Дээрх бүгд
3
Төмөр замын гармын шууд өмнө аль тэмдэг байрладаг вэ?
МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 3-д зааснаар "Төмөр замын гарам" 1.3.6 тэмдгийг төмөр замын гармын шууд өмнө байрлуулна. Хариу - 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Зөвхөн В
4. Зөвхөн А, В
4
Аль тэмдэг жолоочид зохицуулдаггүй уулзварт давуу эрх олгох вэ?
"Гол зам" 3.1, "Туслах зам зүүн гар талаас нийлнэ" 3.3.в тэмдгүүд тавигдсан зам нь гол замд тооцогддог бөгөөд зохицуулдаггүй уулзвар нэвтрэхэд жолоочид давуу эрх олгоно. Хариу - 2
1. Зөвхөн А
2. Зөвхөн А, В
3. Бүгд
5
Tэмдэг ямар утгатай вэ?
"Явган хүний гарам" 5.17.а тэмдэг нь явган зорчигч зорчих хэсгийн дээгүүр ба доогуур зам хөндлөн гарах газрыг мэдээлнэ. Хариу - 2
1. Явган хүний гарц ойртож байгааг анхааруулна
2. Явган хүний гармыг мэдээлнэ
3. Явган хүний гарцыг мэдээлнэ
6
Аль тэмдгийн үйлчлэх хүрээ байрласан газраасаа эхлэх вэ?
"Түр зогсох хориотой" 2.27 тэмдгийн үйлчлэх хүрээ нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 10-д зааснаар байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна. Харин үйлчлэх хүрээ 6.2.а тэмдэгтэй хамт тавигдснаар үйлчлэх хүрээ нь тэмдгээс цааш 100 метр үргэлжилнэ. Хариу - 2
1. Зөвхөн А
2. Зөвхөн А, Б
3. Бүгд
7
Явган хүний гарц нэвтэрсний дараа гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
7.5 тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хасвралтын 25-д зааснаар аль ч талаас давахыг зөвшөөрөх бөгөөд харин дээгүүр нь унуулж явахыг хориглоно.Хариу: 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
8
Гэрлэн дохиогоор хөдөлгөөн зохицуулагдаж байгаа уулзварт аль тэмдгийн заалтыг мөрдөхгүй вэ?
МУ-ын ЗХД-ийн 5.3-т зааснаар уулзварт хөдөлгөөнийг гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй.Хариу: 1
1. Зөвхөн дарааллын тэмдэг
2. Зөвхөн хориглох тэмдэг
3. Зөвхөн мэдээлэх тэмдэг
4. Дээрх бүгд
9
Жолооч хөдөлгөөн эхлэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 7.6-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана. Хариу: 3
1. Зөвхөн зам, орчны байдлыг биеэр шалгана
2. Зөвхөн бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана
3. Дээрх бүгд
10
Мотоциклын жолоочийн гараар өгсөн дохио нь:
МУ-ын ЗХД-ийн 7.4-т зааснаар тоормосны гэрэл нь уг тээврийн хэрэгсэл хурдаа хасаж байгааг анхааруулах бөгөөд хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол жолооч тоормослохын өмнө бусад хөдөлгөөнд оролцогчдод сайтар харагдахуйц байдлаар гараа сунган дээш доош хөдөлгөнө. Хариу: 3
1. Чигээрээ явах гэж байгааг анхааруулна
2. Баруун гар тийш эргэх гэж байгааг анхааруулна
3. Суудлын автомашинд зам тавьж өгөхийн тулд хурд хасаж байгааг анхааруулна
11
Та зүүн гар тийш эргэх бол анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. Хариу: 1
1. Шаардлагатай
2. Шаардлагагүй
12
Суудлын автомашин жолоодож яваа бол тэмдгийн хүчинтэй хүрээнд зөвшөөрөгдөх дээд хурд хэд байх вэ?
"Суурин газрын эхлэл" 5.5 тэмдэг нь суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг тухайн замд баримтлах шаардлагагүй суурин газрын эхлэл болон нэрийг мэдээлнэ. Иймд тухайн замд хөдөлгөөний дээд хурд нь 80 км/цаг байна. Хариу: 3
1. 60 км/цаг
2. 70 км/цаг
3. 80 км/цаг
4. 100 км/цаг
13
Суурин газрын гаднах замд амрах, хонох зэргээр удаан зогсохдоо тээврийн хэрэгслээ хаана зогсоохыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 11.4-т зааснаар суурин газрын гаднах замд амрах, хонох зэргээр удаан зогсохдоо тээврийн хэрэгслийг тусгай зориулсан талбайд, эсвэл замаас зайдуу газарт зогсооно. Хариу - 2
1. Зорчих хэсгийг чөлөөлсөн бол зөвшөөрнө
2. Зөвхөн тусгайлан зориулсан талбайд буюу замаас зайдуу газарт зөвшөөрнө
3. Дээрх бүгд
14
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Иймд та зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 3
1. Зөвхөн автобусанд
2. Зөвхөн суудлын автомашинд
3. Түрүүлж нэвтэрнэ
15
Та баруун гар тийш эргэхдээ суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та баруун гар тийш эргэхдээ зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 2
1. Тийм
2. Үгүй
16
Та чигээрээ явахдаа автобусанд зам тавьж өгөх шаардлагатай ?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 1.
1. Тийм
2. Үгүй
17
Жолооч харанхуй үед замын гэрэлтүүлэгтэй хэсгээр явахдаа ямар гэрлийг асаах вэ?
МУ-ын ЗХД-ийн 15.1.б-д зааснаар замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асааж явна. Хариу - 3
1. Зөвхөн оврын гэрэл
2. Холын буюу ойрын гэрэл
3. Зөвхөн ойрын гэрэл
18
Механикжсан тээврийн хэрэгслийг зөөлөн холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай хэдэн метр байвал зохих вэ?
МУ-ын ЗХД-ийн 20.4-т зааснаар зөөлөн холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь 4-6 метр байна. Хариу: 2
1. 4 метрээс илүүгүй
2. 4-6 метр
19
Огцом өгсүүр замд автомашиныг байрнаас хөдөлгөхдөө зогсоолын тоормосыг хэдийд буулгах вэ?
Огцом өгсүүр замд автомашиныг байрнаас нь хөдөлгөхдөө зогсоолын тоормосыг хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцэж буулгана. Хариу- 3
1. Хөдөлгөөн эхлэхээс өмнө
2. Хөдөлгөөн эхэлсний дараа
3. Хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцэж
20
Зогсоолын тоормос ажиллахгүй автомашиныг ашиглахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 1.5-д зааснаар зогсоолын тоормос нь ажиллахгүй автомашиныг ашиглахыг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно

Түр хүлээнэ үү...