Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №5

A.Жаргал
2015 оны 12 сарын 10
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Зам хэдэн зорчих хэсэгтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т зааснаар “Зорчих хэсэг” - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг. Зам нь тусгаарлах зурвасаар зааглагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно. Иймд тухайн зурагт нэг зорчих хэсэгтэй дөрвөн эгнээтэй замыг үзүүлсэн байна. Хариу: 1
1. Нэг
2. Хоёр
3. Дөрөв
2
Ямар үед тээврийн хэрэгслийн ар талын оврын гэрэл асахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 2.3.а-д зааснаар жолооч харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хариу:3
1. Зөвхөн үзэгдэлт хангалтгүй үед
2. Зөвхөн харанхуй үед
3. Дээрх бүгд
3
Тэмдэг ямар утгатай вэ?
"Эсрэг хөдөлгөөн" 1.16 тэмдэг нь эсрэг хөдөлгөөнтэй зам /зорчих хэсэг/ -д шилжихийг анхааруулна. Хариу: 2
1. Эсрэг хөдөлгөөнтэй замаар явж байгааг анхааруулна
2. Эсрэг хөдөлгөөнтэй замд шилжихийг анхааруулна
4
Та зүүн гар тийш эргэхдээ зам тавьж өгөхийн тулд хаана зогсох вэ?
7.12 тэмдэглэл нь хөндлөн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх /3.4 тэмдгийн заалтыг биелүүлэх/-ийн тулд зогсох газрыг тэмдэглэнэ. Хариу - 2
1. Тэмдгийн өмнө
2. Тэмдэглэлийн өмнө
3. Уулзварт ороод
5
Мэдээлэх тэмдэг ямар утгатай вэ?
"Тойрч гарах бүдүүвч" 5.27.6 тэмдэг нь тусгаарлах зурвастай замын түр хориглолт тогтоосон зорчих хэсгийг тойрч гарах чиглэлийн эхлэл ба төгсгөлийг мэдээлнэ. Хариу - 2
1. Зөвхөн хоёрдугаар эгнээгээр явахыг зөвшөөрнө
2. Зорчих хэсгийг тойрч гарах эхлэлийг мэдээлнэ
6
Тэмдэг ямар утгатай вэ?
"Гааль" 2.17 тэмдэг нь "Объект хүртэлх зай" 6.1.а тэмдэгтэй хамт тавигдсан бол гаалийн хяналтын бүс 300 метрийн цаана байгааг заана. Хариу - 2
1. Гаалийн хяналтын бүсэд хурдаа бууруулж явах
2. 300 метрийн цаана гаалийн хяналтын бүсээр хяналт, шалтгалтанд орохгүйгээр нэвтрэхийг хориглоно
3. Тэмдгийн өмнө зогсож гаалийн хяналтын ажилтан ирэхийг хүлээнэ
7
Зурагт үзүүлсэн тэмдэглэлийг давж гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
7.1 тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар давахыг хориглоно. Иймд гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 3
1. Зөвшөөрнө
2. Урд яваа тээврийн хэрэгсэл цагт 30 км-ээс бага хурдтай яваа бол зөвшөөрнө
3. Хориглоно
8
Анивчсан ногоон гэрэл дохио ямар утгатай вэ?
МУ-ын ЗХД-ийн 5.6.а-д зааснаар ногоон гэрэл анивчих нь хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд хориглох гэрэл асах гэж байгааг анхааруулна.Хариу: 2
1. Гэрэл дохио гэмтэлтэй байгааг анхааруулна
2. Хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд хориглох гэрэл асах гэж байгааг анхааруулна
3. Хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно
9
Суудлын автомашины жолооч гараар аль чигт эргэх дохио өгч байна вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.2-т зааснаар Эргэх чиг заадаг анхааруулах дохиог гараар өгөх бол бусад хөдөлгөөнд оролцогчдод уг дохио сайтар харагдахуйц байдлаар гүйцэтгэнэ. Баруун гар тийш дохио өгөхдөө баруун гараа чигээр нь сунгах буюу эсвэл зүүн гараа тохойгоор нь нугалж өргөнө. Хариу: 1
1. Баруун гар тийш эргэх
2. Чигээрээ явах
3. Мотоциклд зам тавьж өгөхийн тулд хурд сааруулах
10
Зурагт үзүүлснээр гарц дээр ухарч буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 7.18-д зааснаар гарц дээр ухрах үйлдлийг хориглоно.Хариу:3
1. Зөвшөөрнө
2. Бусад хөдөлгөөнд оролцогчдод саад учруулахгүй бол зөвшөөрнө
3. Хориглоно
11
Баруун гар талын эгнээнд байр эзлэхдээ чигээрээ яваа автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 7.8-д зааснаар жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.Хариу: 1
1. Шаардлагатай
2. Шаардлагагүй
12
Бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин жолоодож яваа бол уулзвараар зүүн гар тийш эргэсний дараа зөвшөөрөгдөх дээд хурд хэд байх вэ?
"Суурин газрын эхлэх" 5.3 тэмдэг нь суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах суурин газрын эхлэл болон нэрийг мэдээлдэг тул тэмдгээс цааш зөвшөөрөгдөх дээд хурд цагт 60 км байна. Хариу: 1
1. 60 км/цаг
2. 70 км/цаг
3. 80 км/цаг
13
Аль тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргаж зогссон бэ?
МУ-ын ЗХД-ийн 11.1-д жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно гэж заасан тул суудлын автомашин болон мотоцикл хоёул зөрчсөн байна. Хариу: 3
1. Зөвхөн суудлын автомашин
2. Зөвхөн мотоцикл
3. Хоёул зөрчсөн
4. Хоёул зөрчөөгүй
14
Та зүүн гар тийш эргэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 5.3-д зааснаар хөдөлгөөнийг гэрлэн дохиогоор зохицуулж байгаа уулзварт дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй. МУ-ын ЗХД-ийн 12.4-т зааснаар жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 2.3.к-д зааснаар жолооч тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан автомашин буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг дээр зай тавьж зогсож өнгөрүүлэх үүрэгтэй. Дээрх заалтуудын дагуу суудлын болон тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан автомашинд хоёуланд нь зам тавьж өгнө. Хариу: 3
1. Түрүүлж нэвтэрнэ
2. Тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан автомашинд зам тавьж өгнө
3. Хоёуланд нь зам тавьж өгнө
15
Та зүүн гар тийш эргэхдээ уулзварыг хэддүгээрт нэвтрэх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө МУ-ын ЗХД-ийн 12.10-д зааснаар жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та уулзварыг гуравдугаарт нэвтэрнэ.Хариу: 3
1. Нэгдүгээрт
2. Хоёрдугаарт
3. Гуравдугаарт
16
Та аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Туслах замаар яаваа жолооч нар өөр хоорондоо мөн энэ заалтыг баримтлана. Дээрх заалтуудын дагуу та мотоцикл, суудлын автомашин, автобусанд зам тавьж өгнө. Хариу: 3
1. Зөвхөн автобус болон мотоциклд
2. Зөвхөн суудлын автомашин болон автобусанд
3. Автобус, суудлын автомашин болон мотоциклд
17
Харанхуй үед замын гэрэлтүүлэгтэй хэсэгт чиргүүлтэй тээврийн хэрэгслийг зогсоохдоо ямар гэрэл асаах шаардлагатай вэ?
МУ-ын ЗХД-ийн 15.3-д зааснаар харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед чиргүүл чирч явах ба зогсохдоо бүхээг дээрх "Чиргүүлтэй тээврийн хэрэгсэл" таних тэмдгийг асаана. Хариу - 2
1. Зөвхөн оврын гэрэл
2. “Чиргүүлтэй тээврийн хэрэгсэл” таних тэмдгийг асаана
3. Дээрх бүгд
4. Гэрэл асаах шаардлагагүй
18
Тоормосны систем нь ажиллагаагүй болсон автомашиныг ямар холбоогоор чирэхийг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 20.4-т зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормосны систем бүрэн ажиллагаатай байвал зохино гэж заасан бөгөөд хатуу холбоогоор чирэхийг хориглохгүй. Хариу: 1
1. Хатуу холбоогоор
2. Зөөлөн холбоогоор
3. Хатуу буюу зөөлөн холбоогоор
4. Чирэхийг хориглоно
19
Төвөөс зугтах хүч аль үзүүлэлтээс хамаарч их байх вэ?
Төвөөс зугтах хүчний хэмжээ нь автомашины масс болон хурднаас шууд хамаарна. Хариу - 3
1. Зөвхөн автомашины масс их байх
2. Зөвхөн автомашины хурд их байх
3. Дээрх бүгд
20
Суудлын автомашины дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ зөвшөөрөгдөх доод хэмжээ хэд байх вэ?
МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралытн 3.1-д зааснаар дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм-ээс бага болсон бол ашиглахыг хориглоно. Хариу: 3
1. 0.8 мм
2. 1.0 мм
3. 1.6 мм
4. 2.0 мм

Түр хүлээнэ үү...