(BCL) буюу Зүүн Азийн бүсийн клубүүдийн дээд лигийн тэмцээнд Монголыг төлөөлөн оролцсон BRONCOS баг бүх тоглолтдоо давамгайлж, төгс амжилтаар түүхэн ялалтыг байгуулан Монголын сагсан бөмбөг, спортын хөгжил, үндэсний бахархлын нэгэн тод од болон гэрэлтлээ. Талбай дээрх бодит тоглолтоороо, сэтгэл зүрх, авхаалж самбаагаараа Зүүн Азийн хүчирхэг багуудыг буулган авч, Монгол Улсын нэрийг тивийн хэмжээнд өндөрт өргөлөө.
Хүнсний манлай үйлдвэр Арвайн Үндэс ХХК Ube Hero залуусын бренд энэ удаагийн BCL-д албан ёсны спонсор байгууллагаар дэмжин ажиллан монгол залуусын эрч хүч, эв нэгдэл, итгэл үнэмшлийг хамтдаа түгээж байна.
Спорт урлагийг дэмжигч Ube Hero брэнд нь зөвхөн бүтээгдэхүүн бус, шинэ үеийн Монгол бахархлыг илэрхийлэгч, залуусын хүсэл мөрөөдөл, хөдөлмөр зүтгэлийг дэмжигч байх зорилготой. Монгол багийн дэлхийн тавцанд өрсөлдөх боломжийг дэмжин ажиллаж, BRONCOS багийн ялалтыг хамтдаа бүтээлцэж буйдаа бид туйлын баяртай байгааг Гүйцэтгэх захирал Б.Эрболд онцоллоо.
Монголын спорт – Дэлхийн анхаарлын төвд Зүүн Азийн аваргын тэмцээн нь бүс нутгийн шилдэг багуудыг оролцуулсан өндөр түвшний тэмцээн бөгөөд Монгол багийн оролцоо, тэр дундаа аваргын цом хүртсэн нь Монголын спортыг дараагийн түвшинд гаргах бодит алхам болж буй юм.
#UcanBeahero #TheprideofUlaanbaatar #UbeHeroBeer
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!