Оросын Холбооны Улс(ОХУ)-ын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолоор ОХУ-ын Москва хотын Домодедово, Шереметьево, Внуково, Москва мужийн Жуковскийн олон улсын нисэх онгоцны буудлын хилийн шалган нэвтрүүлэх боомт болон Оренбург мужийн Маштакова автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 2024 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2025 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн хооронд нэвтрэх гадаад улсын иргэдээс биометрийн мэдээллийг авах туршилтын эхний шатны ажлыг эхлүүлсэн.
Энэхүү туршилтын ажлын хоёр дахь шат нь 2025 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд ОХУ-ын бүх шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх визгүй зорчих гадаадын иргэд өөрийн биометрийн мэдээллийг өгөх шаардлагатай болсон.
Үүнтэй холбогдуулан гадаадын иргэд ОХУ-ын хилээр нэвтрэхээс хамгийн багадаа гурав хоногийн өмнө буюу 72 цагийн өмнө цахим бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай ба яаралтай тохиолдолд /жишээлбэл, төрөл төрөгсөд нь өвдсөн, нас барсан зэрэг/ хил нэвтрэхээс дөрвөн цагийн өмнө богино хугацаанд хүсэлт гаргахыг зөвшөөрөхөөр зохицуулжээ.
Иргэд хил нэвтрэх урьдчилсан бүртгэлийг “Госуслуги RuID” гар утасны программ ашиглан хийж, QR код авах шаардлагатай болж байна.
QR кодыг үүсгэхийн тулд гадаад улсын иргэн “Госуслуги RuID” программаар хувийн мэдээллээ бөглөж, өөрийн зургийг байршуулж, тус улсад байх хугацааг оруулна.
Хэрэв, гадаад улсын иргэн ОХУ руу нэвтрэх хүсэлт гаргаснаас хойш 90 хоног өнгөрч, ОХУ-д нэвтрээгүй бол QR кодыг дахин авах шаардлагатай болох аж.
Тухайн туршилтаас дараах иргэд чөлөөлөгдөнө. Үүнд:
Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолтой дараах холбоосоор орж үзэх боломжтой.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яамны Консулын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
65 СЭТГЭГДЭЛТЭЙ
|